УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Мэргэжлийн Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлын талаар дүгнэлт хийснээ танилцууллаа.
Бүлгийн дэд дарга Ж.Батзандан орон нутгийн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл өгсөн юм.
АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан: “2016 оны орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах талаар АН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулсан.
Уг ажлын хэсэгт ирсэн хүсэлт гомдол, зөрчлийн талаарх саналуудыг Оюуны өмчийн газар /ОӨГ/, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо, Тагнуулын ерөнхий газарт хүргүүлсэн” гэв.
Зарим сум, дүүрэгт шүүхийн шийдвэр гараад байхад саналын хуудас хэвлэгдсэн гэх шалтгаанаар АН-аас нэр дэвшигчдийг бүртгэхгүй байна. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ардчилсан намаас нэр дэвшигч Марений Төлег, Байдиковын Аманкелди, Сагсай сумын Ардчилсан намаас нэр дэвшигч Торпахын Мурат, Меденханы Тилепберген, Ногооннуур сумын Ардчилсан намаас нэр дэвшигч Заводханы Серикбай нарыг бүртгээгүй аж.
Хуулийн дагуу нэг иргэн нэг л хэсэгт зөвхөн хурууны хээг таниулан санал өгөх боломжтой байлгах, сонгогчдын санал өгсөн эсэх байдлыг тэмдэглэх, хурууны тэмдэглэгээг ашиглах асуудлын хүрээнд 2016 оны зургаадугаар сарын 27-ны өдөр УБЕГ, Статистикийн ерөнхий газрын дарга С.Мэндсайханы аймаг, дүүргийн сонгуулийн хороонд явуулсан 1/8196 албан тоотын дагуу 73 000 иргэн хурууны хээ таниулахгүй зөвхөн иргэний үнэмлэхээр санал өгүүлсэн асуудлыг давтан гаргуулахгүй байх.
Санал хураалтын цаг дуустал санал хураалтын автомат машиныг сүлжээнээс салгах, санал хураалтын явцын дүн болон аливаа мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах.
Тухайн орон нутагт бүртгэлгүй иргэдийг санал хураалтанд оролцуулахгүй байх, тухайлбал хугацаат цэргийн албан хаагчдыг зохион байгуулалттайгаар санал өгүүлэх хууль бус ажиллагааг таслан зогсоох.
Сонгуулийн санал авах байрны камерыг сонгогчдын нүүр рүү харуулах, бичлэгийг үзэх боломжоор хангах зэрэг асуудлуудыг судалж, холбогдох хууль, дүрэм, журмын дагуу шийдвэрлэхийг хүссэн байна.
Мөн АН бүлэг 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бүрдсэн МАН-ын Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрыг ураг төрөл, хамаатан садан, уяачдын, давхар дээлтэй “Мэргэжлийн бус” Засгийн газар байгуулагдсан гээд дараах дүгнэлтийг АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан танилцууллаа.
АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан: “Эрх баригч МАН-ын Засгийн газар өмнөх парламентын үед эсэргүүцэж байсан, сонгуулиар иргэдэд амлаж байснаасаа эсрэг шийдвэрүүдийг удаа дараа гаргасаар байна.
Эрх барьсан өдрөөсөө төрийн албанд халаа, сэлгээг өрнүүлэн “төрлийн” томилгоог хийж олон мянган мэргэшсэн төрийн албан хаагчдыг хоморголон халсан шийдвэрүүд нь төрийн албыг наймааны хэрэгсэл болголоо.
Түүнчлэн Олон улсын Валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт л хамрагдахгүй бол болохгүй байгаагаа ярьж, гадаадын банкуудыг Монголд оруулж ирж, эдийн засгаа сэргээх бодлого баримталж байгаагаа хямрал гэдэг үгээр тайлбарлан төсөв хүнд байна гэсэн атлаа дэд сайдууд ба түүний ажлын алба нэртэй туслах, жолооч нарыг дахин бий болгож, найман гишүүн “давхар дээлтэй” ажиллаж байна” гэв.
Түүнчлэн Мэргэжлийн ба Шинэчлэлийн Засгийн газруудын үйл ажиллагааны 100 хоногийн харьцуулснаа мөн танилцууллаа.
Мэргэжлийн Засгийн газар 100 хоногт /Монгол Ардын Нам - 2016 он/ |
Шинэчлэлийн Засгийн газар 100 хоногт /Ардчилсан нам - 2012 он/ |
Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Мэргэжлийн Засгийн газар 2016 оны долдугаар сарын 30-ны өдөр бүрдсэн. |
Монгол Улсын 27 дахь Ерөнхий Сайд Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газар 2012 оны наймдугаар сарын 20-ны өдөр бүрдсэн. |
2016.08.22 Гадаадад их дээд сургуульд сурах оюутны сургалтын тэтгэлгийг зогсоолоо. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагсдын тэтгэлгийг зогсоов. "Сайн оюутан" хариуцлага бий болгох хөтөлбөрийг зогсоосон. |
2012.10.02 Гадаадад сурах оюутны тэтгэлгийг нээлттэй явуулдаг болов. |
2016.08.22 "Сайн хашаа" хөтөлбөр, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг зогсоосон. |
2012.11.04 Хямд нүүрс худалдаалдаг "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв. 1 тонн нь 200,000 төгрөгийн үнэтэй нүүрсийг иргэдэд 80,000 төгрөгөөр хүргэдэг болсон. |
2016.08.22 "Сайн малчин" хөтөллбөрийг зогсоож, малын хөлийн албан татварыг шинээр буй болгохыг мэдээлэв. |
2013.01.12 Малчдын хоршоог хөгжүүлэх талаар зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг батлав. |
2016.09.01 Засгийн газар бүрдээд 31 хоногийн дараа ах дүү, хамаатан садан, ураг төрлөө төрийн өндөр албан тушаалд томилж эхэлсэн. Одоо ч үргэлжилж байна. |
2012.08.26 Засгийн газар бүрдээд зургаа дахь хоног дээрээ гаргасан шийдвэр нь Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгов. |
2016.09.01 Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг зогсоов. |
2012.09.11 "Шинэчилж шийдье 222" төрийн ажилд иргэдийн оролцоо, хяналтыг сайжруулсан. |
2016.09.07 Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгов. |
2012.09.21 Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл санаачилсан. |
2016.09.12 "11-11" төвийг татан буулгалаа. |
2012.10.12 Засгийн газар нүд чихээ нээж, иргэдээс мэдээлэл авах, санал гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг эргээд мэдэгдэх "11-11" төв ажиллаж эхэлсэн. |
2016.09.20 Төрийн албан хаагчдыг хоморголон халж эхлэв.
|
2012.09.03 Нийтийн алба 08:00 цагаас ажиллаж эхлэдэг болов. |
2016.09.22 Архи, тамхины онцгой албан татварыг 20 хувиар нэмэгдүүлэх санал өргөн барив. |
2012.09.19 Хүүхдэд архи, тамхи худалдаж, үйлчилбэл тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гаргалаа. |
2016.09.22 Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийг бууруулав. |
2012.11.17 Засгийн газраас 2015 он гэхэд 21 аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох шийдвэр гаргасан. |
2016.09.26 Хүүхэд бүрт олгодог хүүхдийн мөнгийг ялгавартай өгөхөөр болов. Хүүхэд хамгаалын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулав. |
2012.10.22 Халамж хүүхэд рүү чиглэж орон даяар хүүхдийн мөнгө олгож эхлэв. |
2016.09.29 Эрүүгийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулав.
|
2012.11.13 Хууль зүйн шинэчлэл эрчимжив. |
2016.09.29 Шинэ төрлийн татварууд бий болгохоо мэдэгдэж, 2017 оноос хэрэгжүүлэхээр ярьж түр хойшлуулсан.
|
2012.11.03 "Үйлдвэржилтийн шинэ эрин үе" зарласныг дэмжих тухай Засгийн газрын тогтоолыг батлав. /Шинэ төрлийн үйлдвэрүүдийг хөгжүүлж иргэдэд ажлын байр бий болгохыг уг тогтоолд чухалчлав/. |
Сэтгэгдэл байхгүй байна