• Эхлэл
  • Жанет Жексон хөл хүнд болжээ

Жанет Жексон хөл хүнд болжээ

2016/10/13

Попын хаан агсан Майкл Жексоны отгон дүү Жанет Жексон мөн дуучин юм. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард 50 нас хүрчээ.

Тун удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авах юм. Сүүлийн үед түүний жин нэлээд нэмэгдээд байгаа талаар шар хэвлэлүүдээр онцолж байна.

Тухайлбал, зарим хэвлэлд түүнийг 43 кг-аар нэмэгдэж, 113 кг жинтэй болсон гэжээ. Учир нь тэрээр жирэмсэн болсон гэдгээ мэдэгдсэнээс хойш олны өмнө гараагүй аж.

Гэвч өнгөрсөн есдүгээр сарын 30-нд дуучин маань Лондон хотын нэгэн зоогийн газраар үйлчлүүлж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ.

Тухайн үед тэрээр нэлээд жин нэмэгдсэн, жирэмсэн гэдгээ нуухын тулд сул загварын хар өнгийн цамц өмссөн байсан талаар “www.dailymail.co.uk” онцолж байв.

Бие давхар болсон даруйдаа тэрээр “Unbreakable” нэртэй аялан тоглолтоо хойшлуулсан юм байна.  

Жанет Жексон саяхан “People” сэтгүүлд ярилцлага өгсөн бөгөөд ирэх баасан гарагт олон нийтэд ил болох юм.

Тэрээр өөрөөсөө ес дүү, Катарын тэрбумтан Уиссам аль Мана гэгчтэй 2010 онд анх танилцаж байжээ.

Түүнээс хойш хоёр жилийн дараа буюу 2012 онд тэд  гэрлэлтээ нууцаар батлуулжээ.

Эх сурвалж:  People.com

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин
ЯГ ОДОО
ИХ УНШСАН