• Эхлэл
  • ”Штирлиц”-ийн бодит түүх

”Штирлиц”-ийн бодит түүх

2016/10/14

Алдарт Вячеслав Тихоновын тоглосон "Хаврын 17 учрал" киногоор бидний мэдэх Макс Отто фон Штирлиц буюу Максим Максимович Исаев- н /Бүр жинхэнэ нэр нь Всеволод Владимирович Владимиров/ баатарлаг, эмгэнэлтэй, гайхалтай түүхээс.

Всеволод Владимирович Владимиров нь 1900 оны 10 сарын 8 нд Өвөр Байгалийн Гроховец гэж газар улс төрийн хэргээр цөлөгдөж ирээд танилцаж гэр бүл болсон В.А Владимиров, украйн бүсгүй Олеся Прокопчук нарын хүү болон төржээ. Аав В.А. Владимиров нь Петербургийн Их Сургуулийн тэнхимийн эрхлэгч хийж байгаад улс төрийн үзлээс болж цөлөгджээ.

Всеволодыг 5 настайд ээж нь сүрьеэгээр нас барсаны дараа аав нь суллагдаж хүүтэйгээ Петербург хотод ирэн дараа нь Швейцарын Цюрих рүү цагаачлан гарсан бна. Энд ирээдүйн номер 1 тагнуулч болсон Сёва хүү герман хэлийг төгс сурчээ.

1917 онд хаант засаг унаж тэднийхэн ахин орос орондоо буцан ирэв. Большевикүүдийг талархан дэмжигч 20 нас хүрсэн Всеволод намд элсч 1920 онд Исаев нэртэйгээр адмирал Колчакын армийн штабын хэвлэл мэдээллийн албанд тагнуулаар ажиллаж цагаантнуудын нууц төлөвлөгөөг Төвд мэдээлж эхэлсэн байна.

Жилийн дараа адмирал Колчакын армийн ротмистр Исаев болсон Сёва Монгол явах даалгавар авч, Монголыг эзлээд байсан Барон Унгерны штабд ажиллаж, Унгерны сртатеги, төлөвлөгөөг Нийслэл Хүрээнээс улаан Москвад мэдээлж байв.

Залуу чекист монголоос дуудагдан очоод 1922 онд Япон руу дүрвэж байсан цагаантнуудтай явах даалгавар аван японд очин дараа нь Харбинд ирж цагаач дүрвэгсэд болох цагаантнуудын дотор ажилласан бна.

Үүнээс эхлэн 30 жил эх орондоо очилгүй тувт хилийн чанадад үүрэг гүйцэтгэн ажиллажээ. 1924-1927 онуудад Шанхайд байсан дүрвэгч цагаантнуудын дотор ажиллаж байхдаа эх орондоо очих хүсэл маш их байсан ч Москва өөр бодолтой байсан тул зөвшөөрсөнгүй.

ЗХУ-д үлдсэн эхнэр Александра Гаврилина нь 1923онд хүүгий нь төрүүлснийг мэдээгүй явсаар 1941 онд Токиод Рихард Зорге тэй уулзахдаа л мэджээ.

Москва Германд Гитлерийн байгуулсан Национал Социалист нам хэрхэн хүчирхэгжиж байгааг анхааралтай ажиглаж байсан бөгөөд 1927 онд Шанхай хотод дээрэмдэгдсэн германы сурвалжит язгууртан Макс Отто Штирлицын бичиг баримтаар Исаев/ Всеволод/ Сидней дэх германы ЭСЯ, консулын газарт очин өөрийгөө Штирлиц гэдгийг хүлээн зөвшөөрүүлж баталгаажуулж аваад Австралид хэсэг хугацаанд байсан Штирлиц даалгаврын дагуу Нью-Йорк хот орон тэндээс 1933 онд Берлинд ирж Гитлерийн намд элсчээ.

Дэлхийн 2 -р дайн эхлэх үед Макс Отто фон Штирлиц 2 статустайгаар ажиллаж байсан бөгөөд нэг талдаа зөвлөлтийн тагнуул нөгөө талдаа Германы Сөрөх Тагнуулын албаны 4-р Ерөнхий газарт Вальтер Шелленбергийн удирдлаганд ажиллан түүний даалгавраар 1937 онд Испанид, 1941 онд Югославт ажиллаад 41 оны 6 сард Польш ба германд эзлэгдсэн Украйны бүс газарт украины фашист германыг дэмжигч Степан Бандера, Андрей Мельник нартай германы талаас уулзан хэлэлцэх ажлыг хийжээ.

Отто фон Штирлиц Москва болон Берлины хэцүү даалгавруудыг зэрэгцүүлэн биелүүлэх үедээ олон удаа аюултай байдалд орж байлаа.1943 онд германаас авсан даалгавраа Сталинградад Зөвлөлтийн цэргүүдийн суман мөндөр доогуур эр зоригийг үзүүлэн явж амжилттай биелүүлсэн тул "Загалмай" одонгоор шагнуулан Адольф Гитлерийн сайшаалыг хүртсэн байна.

 Хатуу чанга нарийн шалгууртай баргийн хүн тэнцдэггүй СС- н өндөр албан тушаалд очин штандартенфюрер /хурандаа/ цолтой болсон Штирлицд / Владимиров/ 1943 оны намар огт санамсаргүй азтай хувь учралаар өөрийн хүү Александртайгаа уулзах завшаан тохиожээ.

Хүү Александр нь армид татагдан мөн л аавынхаа замналаар орж Улаан Армийн Тагнуулын албанд Коля Гришанков нэрийн дор тагнуулын хорлон сүйтгэх "Хошууч Вихрь" нууц отрядын ажиллагаанд оролцон Краков хотыг үнсэн товрог болгон дэлбэлэх гэж байсан нацист германуудын нууц ажиллагааг таслан зогсооход оролцжээ.

Дайны сүүлчээр штандартенфюрер Штирлиц хамгийн "алдаршсан" И.В.Сталины даалгавар болох Гитлерийн араар барууныхантай нууц хэлцэл хийж байсан германы өндөр албан тушаалтнуудыг олж тогтоох ажлыг амжилттай гүйцэтгэж Рейхсфюрер Хенрих Гиммлер болохыг илрүүлэн уг хэлэлцээрийг таслан зогсоосны төлөө ЗХУ-ын Баатар цолоор шагнуулсан байна.

 Үүний дараахан Штирлицын сэжигтэй байдлыг үнэрлэсэн Рейхийн Нууц Цагдаагийн Улсын Ерөнхий Газрын 4- р хэлтсийн дарга Генрих Мюллер 1945 оны 4 сард Штирлицыг илрүүлээд байсан хэдий ч төдийлөн яаралгүй алгуурлаж байх хооронд байдлыг мэдсэн Штирлиц өөрийн дор ажиллаж байсан багийн хүмүүсээ бүгдийг германы хил давуулан гаргаж амжжээ.

Берлин рүү Мюллерт дуудагдсан хүнд үед Берлиныг эзлэх тулалдаан эхлэн үймээн, бужигнаан болсон тул Штирлиц Мюллерээс бултаж дөнгөсөн ч оросын цэргүүдэд буудуулан ухаангүй байх үед германчууд авч зугтан Испанид авчирчээ. Дараа нь тэндээс Өмнөд Америк рүү явуулсан байна.

Бразил, Аргентинаар байсан Штирлиц тэнд америкийн нууц ажилтан Пол Роументай хамтарч ял, шийтгэлээс зугтаж гарсан фашистын нэр зүсээ өөрчилсөн цэргийн гэмт хэрэгтнүүдийн "Одесса"нэрт сүлжээг Г.Мюллер удирддаг болохыг тогтоосон ч Төвтэй холбоо тасарсан байв. Ингээд Штирлиц Зөвлөлтийн ЭСЯаманд очиж мэдээгээ өгөн өөрийгөө хэн болохыг хэлсэн байна.

Удалгүй түүнийг усан онгоц дээр байх үед Аюулаас хамгаалахынхан ирж баривчлан ЗХУ руу хүргэхээр явуулсан ба энэ үед эхнэр, хүү хоёрыг нь баривчлан шууд буудан алжээ. Ийнхүү Зөвлөлтөд ирээд яллагдаж шоронд орсон бөгөөд Иосиф Сталин, Лаврентий Берия нарыг үхсэний дараа шоронгоос суллагдан гарч Түүхийн Хүрээлэнд ажилд орон эрдмийн ажил хийсэн ажээ.

Хижээл насанд хүрсэн тагнуулч" Национал социализм ба нео фашизм, тоталитар дэглэмийн талаар" сэдэвтэй докторын ажил хийж байсан нооргийг тэр үеийн Коммунист Намын Улс Төрийн Товчооны гишүүн, Т/Х- ны н/б дарга М.Суслов уншаад хамгаалалтын ажлыг хийлгэхгүйгээр шууд Докторын зэрэг өгөн эх хувийг нууцын зэрэглэлийн материалд хадгалахыг тушаажээ.

Хамгийн сүүлд 1967 онд бас дахин чухал даалгавар аван Баруун Германд очин хуучин танил нацистуудтай холбоо тогтоон Цөмийн зэвсгийн технологи хулгайлан хувийн корпорацид өгөх гэж байсан ажиллагааг таслан зогсоож гавьяа байгуулсан ажээ. ЗХУлсын баатар цол, Ленины одонгоор 2 удаа, Улаан тугийн одон зэргээр шагнуулсан байна.

Түүнээс хойшхи энэ хүний гайхамшигтай бас эмгэнэлтэй түүх намтар тун бүрхэг, нууц болсон.

Planeta.journal.Belоrus.-с Лхагва Адьяа орчуулав.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • уншигч
    Хувийн амьдрал нь насан туршид нь хар дарсан зүүд байж дээ
    2021 оны 12 сарын 16
  • Зочин
    GAIHAMSHIGTAI
    2016 оны 10 сарын 14
Сонин хачин