• Эхлэл
  • “Эрдэс боловсруулалт 2016” олон улсын хурал болж байна

“Эрдэс боловсруулалт 2016” олон улсын хурал болж байна

2016/10/20

“Эрдэс боловсруулалт 2016” олон улсын хурал Улаанбаатар хотноо гурав дахь удаагаа болж байна.

Дээрх хурал хоёр өдөр үргэлжлэх аж.

ШУТИС-ын Геологи уул урхайн сургууль, Монголын ашигт малтмалын Баяжуулагчдын холбоо болон Оутотек  Монголиа ХХК хамтран дээрх хурлыг зохион байгуулж байгаа юм байна.

Тус хурлаар Монголын уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангах асуудлыг цогцоор нь авч үзэх, энэ шаардлагыг хангахуйц техник технологийн шийдлийг эрэлхийлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэн нутагшуулах, мэдээллийн цогц урсгалыг бий болгох асуудлыг хэлэлцэж байна.

Ийн дээрх асуудлыг хэлэлцсэнээр эрдэс баялагийн салбарын хөгжлийг тодорхойлох, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх боломж нээгдэх юм.

“Эрдэс боловсруулалт 2016” олон улсын хуралд Финланд, ОХУ, БНХАУ, Ядон, Герман зэрэг улс орнуудын мэргэжилтнүүд оролцож байгаа бөгөөд Монголын талаас Оюутолгой ХХК, Эрдэнэт үйлдвэр ХХК, МАК ХХК, Энержи ресурс ХХК, Минерал Процесс ХХК, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци болон ШУТИС-ийн Геологийн Уул уурхайн сургууль, Монгол-Германы хамтарсан Ашигт Малтмал, Технологийн их сургуулийн эрдэмтэн судлаач, инженер метталургич, баяжуулагч мэргэжилтнүүд өөрсдийн илтгэл судалгааны бүтээлээ танилцууллаа.

Ингээд  “Эрдэс боловсруулалт 2016” олон улсын хурлын маргаашийн /2016.11.21/ хөтөлбөрийг танилцуулъя.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин