• Эхлэл
  • MASA IGATA: Сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байна

MASA IGATA: Сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байна

2016/10/28

Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Токио хотноо болох “Invest Mongolia” чуулга уулзалтын талаар мэдээллийг танилцууллаа.

Дээрх уулзалтын загвар хөтөлбөр гарсан тухай холбогдох хүмүүс мэдээлж байна. Монголын талаас “Invest Mongolia” уулзалтад оролцогчид арванхоёрдугаар сарын 5-ны Япон улсыг зорих аж.

Үүнээс гадна чуулга уулзалтын төлөөлөгч болон Монголын хувийн хэвшлийн төлөөлөгчдөд зориулан арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Япон-Монгол “Бизнесийн мэдээлэл солилцох уулзалт”-ыг зохион байгуулах талаар Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас онцлон танилцууллаа.

Дээрх уулзалтад оролцохоор Монгол Улсын Их хурлын гишүүн болон Засгийн газрын холбогдох албан тушаалтан, хувийн хэвшил, бизнесийн байгуулагын төлөөлөл нийт 60 гаруй хүн Монгол Улсаас Япон Улсыг зорих юм байна. Үүнд уул уурхай, банк санхүү, үл хөдлөх хөрөнгө, худалдаа арилжаа, хөдөө аж ахуй зэрэг салбарыг хамарсан хувийн хэвшлийн 30 гаруй компанийн төлөөлөл оролцох юм.

“Invest Mongolia 2016 Tokyo” уулзалтын загвар хөтөлбөртэй та доор танилцах боломжтой.

Сүүлийн жилүүдэд уламжлал болоод байгаа Токиогийн уулзалтын талаар бизнес, хөрөнгө оруулалтын салбарынхан мэдээж сонирхож байгаа.

Харин энэ удаагийн чуулганы талаар “Frontier” компанийн үүсгэн байгуулагч MASA IGATA “Томоохон компаниуд Сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгаа. Монголын одоогийн Сэргээгдэх эрчим хүчний чадамж нь 60-70 мгв байна.

Салхины болон нарны эрчим хүчний төсөл хэрэгжиж эхлэх юм бол одоогийн байгаа чадамжаас хэдэн зуу дахин өндөр чадамжтай болно.

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд Хөдөө аж ахуй, Банк бус санхүү, Аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байна” гэж онцлов.

Мөн тэрээр Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг Япон талаас дэмжих сонирхолтой байгаа тухай хэллээ.

Ингээд “Invest Mongolia 2016 Tokyo” загвар хөтөлбөрийг танилцуулъя.

2016 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн чуулга уулзалтын хөтөлбөрийг танилцуулж байна.

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    �?Ө�? ШҮҮ
    2016 оны 11 сарын 01
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 11 сарын 01
  • Зочин
    �?Ө�? ШҮҮ
    2016 оны 10 сарын 28
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 10 сарын 28
Сонин хачин