• Эхлэл
  • “Монгол орон, Монголчууд миний дуранд” гэрэл зургийн уралдаан болно

“Монгол орон, Монголчууд миний дуранд” гэрэл зургийн уралдаан болно

2016/11/01

Монгол улс тунхагласны түүхт 92 жилийн ойн баярыг угтан ЧИНГҮНЖАВ САН-аас мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчдын дунд “Монгол орон, Монголчууд миний дуранд” /МММД/ гэрэл зургийн уралдааныг зарлаж байна.

Уралдааны зорилго нь гэрэл зургийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад эх орноо хайрлах, улс үндэстнээрээ бахархах хүмүүжил олгох, гадаадын улс орон, зочид төлөөлөгчид, жуулчидад зургийн цомог хэлбэрээр хэвлэн гаргаж эх орноо сурталчилан таниулах явдал юм.

МММД уралдаан “Миний эх орон МОНГОЛ, Бид Монголчууд, Амьдралын агшин” гэсэн гурван сэдвийн хүрээнд явагдаж, ялагч тодруулна.

Уралдааны талаархи дэлгэрэнгүй мэдээллийг www.mmmd.mn сайт болон “Хөвсгөл хөгжил сан” фэйсбүүк хуудаснаас авах боломжтой.

Шагнал урамшуулал:

МММД уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс сэдэв тус бүрт шалгарсан эхний зургаан бүтээлд дараахь шагнал олгоно. Үүнд:

1-р байр 1 хүн -Өргөмжлөл - 3,000,000₮

2-р байр 2 хүн -Өргөмжлөл - тус бүр 1,500,000₮

3-р байр 3 хүн -Өргөмжлөл - тус бүр 1,000,000₮

Уралдааны хугацаа:

Уралдаан зарлах:                   2016 оны 10-р сарын 20

Бүтээл хүлээн авах:              2016 оны 11-р сарын 11

Бүтээл шалгаруулах:             2016 оны 11-сарын 11-18

  • агнал гардуулах:                2016 оны 11-сарын 22-24

Лавлах хаяг:

Гэрэл зургийн уралдааны удирдлагын баг
Е-мэйл: photocontest2016@mmmd.mn
Утас: 99100138

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин