• Эхлэл
  • Австрийн Засгийн газраас 40 сая еврогийн зээл авна

Австрийн Засгийн газраас 40 сая еврогийн зээл авна

2016/11/04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газар Бүгд найрамдах Австри улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн тухай хэлэлцлээ.

Гишүүдийн 60 гаруй хувийн саналаар тогтоолын төсөл дэмжигдлээ.

Нийт 40 сая еврогийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2016 оны зургаадугаар сарын 10-нд хоёр улсын Засгийн газар байгуулсан байна.

Уг зээл нь нэн хөнгөлөлттэй нөхцөлд хамаарах бөгөөд зээлийн нийт хугацаа 18 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил аж.

УИХ-ын гишүүн Ж.Лүндээжанцан “Энэ хүүгүй зээлийг дэмжиж байна. Мэдээж энэ нь 5-10 хувийн хүүтэй зээлээс илүү. Алсдаа бол өр нь өр л дөө. Гэхдээ хүүгүй зээл өгье гэж байгааг дэмжиж байна” гэв.

Энэхүү хөнгөлөлттэй зээлийг дэд бүтэц, орон нутгийн ус, эрүүл ахуй, хог хаягдал, бохир ус, замын хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр зам, боловсрол, техник, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах юм байна. 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин