• Эхлэл
  • Будапешт хотоос дэмжлэг үзүүлнэ гэв

Будапешт хотоос дэмжлэг үзүүлнэ гэв

2016/11/07

Нийслэлийн засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын асуудал хариуцсан орлогч П.Баярхүү тэргүүтэй албаны төлөөлөл Бүгд Найрамдах Унгар улсын Будапешт хотод ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын үеэр Будапешт хотын санхүү хариуцсан орлогч дарга Др.Габор Багди болон бусад албаны төлөөлөлтэй уулзаж хоёр хотын хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргах, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар болсон байна.

Мөн энэ үеэр Улаанбаатар хотод хамтарсан үйлдвэрүүдийг барьж, байгуулах тал дээр Будапешт хотоос дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин