• Эхлэл
  • Хөдөө Аж Ахуйн банкинд 215 сая ам.долларын торгууль оногдуулжээ

Хөдөө Аж Ахуйн банкинд 215 сая ам.долларын торгууль оногдуулжээ

2016/11/07

АНУ-ын Нью-Йорк дахь Хятадын Хөдөө Аж Ахуйн Банкны салбар, тус муж улсын санхүүгийн луйвартай тэмцэх хуулийг зөрчсөн тул  215 сая долларын  торгууль ноогдуулахаар болжээ.

Хуулийн байгууллагаас, тус банкныхан зориудаар зарим сэжигтэй гүйлгээний илгээгч, хүлээн авагчийн нэрийг нууцалсан, АНУ-аас хориг арга хэмжээ авсан талын гүйлгээг дамжуулсан зэрэг олон зөрчлийг илрүүлсэн байна.

Тэдгээрийн дотор Йеменээс Хятадын компаниуд руу хийсэн гүйлгээ, асар их хэмжээний мөнгө Орос, Хятадын компаниудын хооронд шилжүүлсэн тохиолдлууд байгаа аж.

Ингэхдээ банкныхаа дотоод хяналтын ажилтны шаардлагыг хүлээж авалгүй, дүрэм зөрчсөн байжээ.

Дээрх шалгалтаас өмнө удаа дараа тус банкинд хууль бус гүйлгээг зогсоох шаардлага хүргүүлж байсан боловч крилингийн үйл ажиллагаа явагдсаар байсан тул Нью-Йорк мужийн эрх баригчид шалгалт оруулснаар Хятадын ХАА-н Банкны салбараас 700 орчим сэжигтэй гүйлгээг илрүүлсэн байна.

Б.ЦОГ

Эх сурвалж: Medee.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна