• Эхлэл
  • Огцом өссөн ам.долларын ханш хэд дээр тогтов

Огцом өссөн ам.долларын ханш хэд дээр тогтов

2016/11/14

Өнгөрсөн долоо хоногт нийгмийг цочроосон халуун сэдэв  ам.долларын ханш байлаа.

Ам.долларын ханш 2700 төгрөгт хүрэх шахаж, бараа бүтээгдэхүүний үнэ ч мөн нэмэгдээд амжсан. Гэсэн хэдий ч энэ нь түр зуурын өсөлт хэмээн Монголбанкнаас мэдэгдсэн. 

Ийн ханш өссөний дараагаар 220 төгрөгөөр буурч 2480 төгрөг болсон тухай мэдээлэл гарсан. 

Тэгвэл өнөөдөр өглөөний байдлаар арилжааны банкууд нэг ам.долларыг 2464-2484 төгрөгөөр худалдаж байна.

Харин валют арилжааны цэгүүдийн үнэ 2560 төгрөг байна. Ямартаа ч огцом өссөн ханш буурч харьцангуй тогтсон нь сайн хэрэг хэмээн мэргэжилтнүүд ярьж байна.

Монголбанк гадаад валютын ханш огцом өссөн тохиолдолд л зах зээлд ам.доллар нийлүүлнэ гэдгээ мэдэгдээд байсан. Энэ дагуу тэд өнгөрсөн баасан гарагт 72 сая ам.доллар нийлүүлсэн юм.      


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин