• Эхлэл
  • С.Баяр, М.Энхсайхан нарыг Элчин сайдад нэр дэвшүүлжээ

С.Баяр, М.Энхсайхан нарыг Элчин сайдад нэр дэвшүүлжээ

2016/11/16

Засгийн газрын хуралдаанаар дараахь хүмүүсийг Элчин сайдаар томилуулах саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо. Үүнд:

-Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашийн Билэгдорж,

-Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зоригтын Чинтүшиг

-Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганхуурайн Баттунгалаг

-Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Равдангийн Болд,

-Бельгийн Вант Улсад суух бөгөөд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Одын Оч,

-Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямаагийн Наранбат,

-Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашжамцын Батсайхан,

-Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мэндсайханы Энхсайхан,

-Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Санжаагийн Баяр,

-Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсангийн Баттулга нарыг томилуулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэж Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо. Хуралдаан үргэлжилж байна.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here


Сэтгэгдэл байхгүй байна

  • unshigch
    ene 2 hulgaichiig ter suuh geed baigaa ulsuudiin zasag zahirgaand ni hulgai luivriin mongoo gadaadad nuuj hadgaluulsan gedgiig ni medegdeech. zorigiin allagat shuud holbogdoogyi ch zorigiin esreg baisan hulgaich nar shyy dee. tegeed ch eronhii said hiij baisan ene 2 uhna ingetlee dooshoo orj mongoliig gutaah gej. esvel tsaad ulsuudad ni oor sonirhol baij boloh. mongoliin toloo bish tednii toloo ajillah geed baina uu
    2016 оны 11 сарын 20
Сонин хачин