• Эхлэл
  • Трампын ачаар од болж буй шувуу

Трампын ачаар од болж буй шувуу

2016/11/16

АНУ-ын шинэ ерөнхийлөгчийг Хятадууд маш их сонирхож байна. Сонгуулиас өмнө ч хятадуудын хувьд Хиллари Клинтоноос илүү Дональд Трамп нэр хүндтэй байгаа нь олон зүйлээс харагдсан юм.

Тэгвэл саяхан Ханжоу хотын Сафари Цэцэрлэгт хүрээлэнгийн нэгэн шувуу Трамптай адилхан алтан шаргал үсээрээ алдаршиж, Хятадын сошиал сүлжээний од болоод байна.

Зөвхөн энэ шувууг үзэхээр цэцэрлэгт хүрээлэнд ирэгсдийн тоо нэмэгдсэн тухай орон нутгийн хэвлэлд мэдээлжээ.

Энэ цэцэрлэгт хүрээлэнд Хятад гургуул хэмээх төрөл зүйлийн энэ шувуунаас гадна 50 шувуу байдаг. Сонирхолтой алтан шар залаат гургуул энэ удаад ийнхүү од болов. Төв Хятадын уул нуруунд амьдардаг энэ гургуулын эр нь алтан залаа, тод улаан биеэрээ ялгардаг байна.

Эх сурвалж: dailymail

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Болд
    ану-ЫН ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИД хятад хүмүүсийн тавьж байгаа анхаарал нь сонирхол татаж байна. Магад үүнийг зөв тииш нь овжин ашиглах санаа хятад нөхдөд төрөх байлгүй дээ
    2017 оны 12 сарын 27
Сонин хачин
ЯГ ОДОО
ИХ УНШСАН