• Эхлэл
  • Польш улсаас 50 еврогийн зээл олгоно

Польш улсаас 50 еврогийн зээл олгоно

2016/11/17

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Польш Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Михал Лабэндатай уулзлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Польш, Монгол Улсын харилцаа олон жилийн түүхтэй. Цаашид хоёр улсын харилцаа улам өргөжиж, шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байна. Варшав хот, Улаанбаатар хотод ижил төстэй зүйл олон бий. Энэ утгаараа хамтран ажиллахад ойр байна гэж бодож байна" гэв. 

Польш улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Михал Лабэнда “Варшав, Улаанбаатар хотын хамтын ажиллагаа социализмын үед ч байсан. Одоо ч сайн харилцаатай хэвээрээ. Элчин сайдын яамаа Улаанбаатарт дахин нээхээр ажиллаж байна. Таны хэлсэнчлэн хоёр хот хүн ам ихтэй, том хот гэдгээрээ ижил төстэй зүйл, бэрхшээл бий. Манай хотын хувьд байгаль орчин, нийтийн тээврийн асуудал байдаг. Польшийн Засгийн газар Монгол Улсын Засгийн газарт 50 сая еврогийн нөхцөлт зээлийг санал болгож байгаа” гэв. 

Нийслэлийн Засаг дарга С.Батболд Варшав хоттой нийтийн тээврийн салбарт хамтран ажиллах боломжтойг хэлж Польш Улсын Засгийн газраас санал болгосон нөхцөлт зээлээр нийтийн тээврийн салбарт хөрөнгө оруулалт хийх бол хамтран ажиллахдаа таатай байгаагаа илэрхийллээ. Польш улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Михал Лабэнда 50 сая еврогийн нөхцөлт зээлийг боловсрол, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчны салбарт олгохоор төлөвлөж байгаа ажээ.


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин