• Эхлэл
  • Экспорт буурахад зэс, газрын тосны үнийн бууралт нөлөөлжээ

Экспорт буурахад зэс, газрын тосны үнийн бууралт нөлөөлжээ

2016/11/18

Энэ оны эхний арван сарын байдлаар Монгол улсын нийт экспорт 3.72 тэрбум ам.доллар, импорт 2.77 орчим тэрбум доллартай гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспорт 5.1хувь, импорт 12.5 хувиар тус тус буурсан байна.

Экспорт буурахад зэс, газрын тосны үнийн бууралт голлон нөлөөлсөн бол импортын бууралтад түлш шатахуун, төмөрлөг бүтээгдэхүүний оруулж ирэх хэмжээ татарсан нь голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүний экспортыг эхний арван сарын хэмжээнд авч үзвэл нүүрсний нийт гаргалт мөн хугацаанд 18.7 сая тонн хүрч, мөнгөн дүнгээр 609 сая ам.доллар боллоо. Энэ нь биет хэмжээний хувьд өмнөх оны мөн үеийнхээс 60 хувиар өссөн бол нийт үнийн дүнгээр 30 хувиар дээшилжээ.

Харин зэсийн баяжмалын тухайд оны эхний арван сард 1.32 сая тонн баяжмал экспортолж, 1.39 тэрбум долларын орлого оруулсан нь өмнөх оны мөн үетэй жишихэд жингийн хувьд 124 мянган тонноор өссөн ч, орлогын тухайд 495 сая доллараар багасчээ.

Тунгаасан цэвэр зэсийн экспорт жингээр 13 мянган тонн орчим болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 2 мянган тонноор илүү байгаа ч, орлогын хувьд өмнөх оныхоос дээшлэх бус ялимгүй доошилж 58.7 сая доллар болжээ. Энэ нь дэлхийн зах зээл дэх зэсийн үнийн бууралт уг бүтээгдэхүүний экспортын үнийн дүнд хэрхэн нөлөөлж буйг тодорхой харуулж байна.

Эх сурвалж: Uurhai.mn


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин