• Эхлэл
  • “Эрдэнэт”-ийн захирлыг энэ долоо хоногт томилно

“Эрдэнэт”-ийн захирлыг энэ долоо хоногт томилно

2016/11/21

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлыг энэ долоо хоногт багтаан томилох сураг дуулдаж байна.

Эх сурвалжийн мэдээллээр дөрвөн хүний материалыг эцсийн шатанд судалж үзээд Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэнг “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар томилох боломжтой кандинант гэж үзжээ.

Учир нь одоогийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн нь уул уурхайн мэргэжлийн хүн төдийгүй үйлдвэрийнхэндээ нэр хүндтэй, үйлдвэрийн бүхий л ажлыг мэддэг зэрэг давуу чанар олонтой тул түүнээс дутахааргүй хүнийг томилж байж, ажил унахгүй урагшилна, үйлдвэрийн ажилчид хүлээн зөвшөөрнө, нийгэм хүлээж авна гэж үзсэний үндсэн дээр тогтсон гэх мэдээлэл байна.

МАН Засгийн газраа байгуулсны дараа Х.Бадамсүрэнг Уул уурхайн дэд сайдад нэр дэвшүүлж, томилсон юм. Үүнээс өмнө тэрбээр Аж үйлдвэрийн яамны харьяа Зэс хайлуулах цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирлаар ажиллаж байв. Мөн УИХ, Ардын их хурлын депутатаар сонгогдон ажиллаж байсны зэрэгцээ Орос, Монголын хамтарсан “Монголросцветмэт” нэгдлийг удирдаж байсан юм.

Сарын өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлыг удахгүй томилно, томилохдоо мэргэжил, ажлын дадлага туршлага зэрэг олон талыг харгалзан үзнэ” гэдгээ мэдэгдсэн ч эл асуудал нам болсон юм.

“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захиралд дэд сайд Х.Бадамсүрэнгээс гадна гурван хүний асуудал яригджээ. Гэвч нэг нь мэдлэг байлаа ч мэргэжил нь ондоо, хоёр дахь нь мэргэжил байлаа ч хэл амтай, гурав дахь нь ажлын дадлага туршлага тааруу зэрэг үндэслэлээр “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын сунгаанаас хасагдсан байна.

Харин өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Засгийн газарт хандан “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлыг яаралтай томилохыг үүрэгдэж, юунаас болж томилгоо хийгдэхгүй саатсаныг лавлаж, байв. Үүнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Ерөнхий захирлын нэрийг тогтоогүй байна, тодорхой болсон цагт “Эрдэнэт” үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдахад бэлэн байгаа” гэх хариулт өгсөн байдаг. Ингэж тайлбарлах нь ч зүй ёсны байсан бололтой. Учир юу вэ гэвэл “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захиралд дэд сайд Х.Бадамсүрэнгээс гадна гурван хүний асуудал яригджээ. Гэвч нэг нь мэдлэг байлаа ч мэргэжил нь ондоо, хоёр дахь нь мэргэжил байлаа ч хэл амтай, гурав дахь нь ажлын дадлага туршлага тааруу зэрэг үндэслэлээр “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын сунгаанаас хасагдсан байна.

Улмаар намын бүлгийнх нь зүгээс томилгоог яаравчлахыг шаардаж, Засгийн газарт шахалт үзүүлснээр “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захиралд нэр дэвшигч дээр байр сууриа нэгтгэж, өнгөрсөн баасан гаригт материалыг нь Авлигатай тэмцэх газар руу илгээжээ. Тус газраас нэр дэвшигчтэй холбоотой албан бичиг ирсний дараа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт асуудал нь ирж, улмаар “Эрдэнэт” үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлд нэрийг нь хүргэх аж.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зүгээс “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын томилгоог хуулийн дагуу хийх ёстой гэсэн үүрэг даалгавар өгч буй юм байна. Үүнээс ч болсон уу, томилгоо ийн цаг авч байж мэдэх нь.

“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар Х.Бадамсүрэн дэд сайд томилогдсон нөхцөлд МАН дотор дэд сайдын суудлын төлөөх марафон бас эхэлнэ.

Эх сурвалж: Uurhai.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин