• Эхлэл
  • Нефтийн үнэ 50 ам.долларт хүрчээ

Нефтийн үнэ 50 ам.долларт хүрчээ

2016/11/24

Нефтийн үнэ дөрвөн хувиар өсөв.

Brent маркийн нефтийн нэг баррелийн үнэ Лхагва гаригийн өглөөний арилжаагаар 50,04 ам.доллар боллоо.

Баруун Техасын торх нефтийг 48,70 ам.доллараар арилжаалж байгаа аж.

Зах зээлийн  гол үйл явдлыг арваннэгдүгээр сарын 30-нд болох Нефть экспортлогч орнуудын нэгдлийн (ОРЕС) саммит гаргаж байна.

Энэ уулзалтаар гишүүн орнууд олборлолтоо царцаах шийдвэрээ гаргах ёстой.

Саммитийн өдөр ойртох тусам өөдрөг мэдээлэл нэмэгдэж байна гэлтэй. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОРЕС-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мухаммед Баркиндо Тегеранд очин Ирантай зөвлөлдлөө. Ираны барьж буй байр суурь зөөлөрсөн гэхээр. Ираны  Нефтийн сайд Зангане тохиролцоог “маш боломжийн” гэв. Байгаа мэдээлэлд итгэх юм бол Ирак яриа хэлэлцээр хийх талдаа орж байна.

Зах зээлийн арилжаа өнөө маргаашгүй л тохиролцох байх гэсэн сэтгэгдэл төрүүлж байна. Саяхан үнэ нь доош хаясан чулуу шиг доошилж байсан нефтийн үнэ өсөн нэг торх нь 50 ам.доллар гэх төвшинд хүрээд байна.

Хэрэв нефть олборлогч том орнууд тохиролцож чадвал нефтийн эрэлт нэмэгдэх юм.

Эх сурвалж: Uurhai.mn 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин