• Эхлэл
  • 672 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагджээ

672 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагджээ

2016/11/28

Сүүлийн жилүүдэд гэр хороолол дахин төлөвлөлт, орон сууцны зээл гэх асуудал ихээхэн яригдаж буй.

Иргэдийн хувьд бэлэн мөнгөөр орон сууцтай болох боломжгүй учир найман хувийн зээлд хамрагдах болсон. Найман хувийн зээл тав болж буурсан. 

Гэсэн хэдий ч шинэ засаг гарч дээрх зээл үргэлжлэх эсэх эргэлзээтэй байсан ч зээл үргэлжлэхээр болсон билээ.

Тэгвэл Монголбанкнаас өнгөрсөн аравдугаар сарын банкуудын ипотекийн зээлийн тайланг гаргажээ.

Тайлант сард нийт 672 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсанаас 419 зээлдэгч “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээлд, 253 нь банкны өөрийн эх үүсвэрийн зээлд хамрагдсан байна.

Шинээр олгосон зээл өмнөх сараас 31.9 хувиар буурч, төлөгдсөн зээл 8.3 хувиар өссөн аж. Аравдугаар сарын байдлаар арилжааны банкуудын ипотекийн зээлийн 76.8 хувийг Улаанбаатар хотод, 23.2 хувийг хөдөө орон нутагт олгожээ.

Хөдөө орон нутаг дахь ипотекийн зээлийн үлдэгдлийн 14.1 хувь буюу 129.0 тэрбум төгрөг Орхон аймагт, 13.9 хувь буюу 127.1 тэрбум төгрөг Дархан-Уул аймагт, 8.7 хувь буюу 79.7 тэрбум төгрөг Дорноговь аймагт ногдож байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин