• Эхлэл
  • ”Эрдэнэт”-ийн захирлаар Х.Бадамсүрэн томилогдов

”Эрдэнэт”-ийн захирлаар Х.Бадамсүрэн томилогдов

2016/11/24

Хэл ам дагуулсан “Эрдэнэт” үйлдвэрийн захирлын томилгоо нэлээд хугацаанд хүлээлт үүсгэж байсан. Тэгвэл өнөөдөр "Эрдэнэт" үйлдвэрийн ТУЗ хуралдаж, үйлдвэрийн ерөнхий захирлаар УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнг томиллоо.

 Х.Бадамсүрэн нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байгаа юм. 

Хоохорын Бадамсүрэнгийн​ танилцуулга

Тэрбээр 1955 онд Өмнөговь аймгийн Хүрмэн суманд төрсөн.

1974 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургууль, 1980 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийг, 1988 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Өнгөт төмөрлөгийн салбарын удирдах ажилтны институтын удирдлагын дээд курсыг, 1993 онд АНУ-ын Колорадо мужийн Боулдер хотын Эдийн засгийн дээд сургуулийг тус тус төгссөн. 1985 онд ОХУ-д уул уурхайн салбарын удирдлага чиглэлээр, 1997 онд АНУ-ын  Колорадо мужийн Денвер хотод гадаад хэлний чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн. Уул уурхайн инженер-маркшейдер мэргэжилтэй. Техникийн шинжлэх ухааны доктор зэрэгтэй. Орос, англи хэлний мэдлэгтэй.

  • 1980-1987 онд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд Уул уурхайн хэлтсийн мэргэжилтэн, Уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Уул уурхайн үйлдвэрийн хэлтсийн дарга,
  • 1987-1989 онд Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд Уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Хамтарсан үйлдвэрийн хэлтсийн дарга,
  • 1989-1991 онд Хэнтий аймгийн Хэрлэн хорооны Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргааны дарга,
  • 1989-1994 онд Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт Захирлын нэгдүгээр орлогч,
  • 1994-2006 онд Монгол-Оросын хамтарсан Монголросцветмет нэгдэлд Ерөнхий захирал,
  • 2007-2008 онд Үйлдвэр, худалдааны яаманд Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын дарга,
  • 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан.
  • 2012 оны 8 дугаар сараас Монголын уул уурхайн танхим, Монголын жоншны холбоо, Уул уурхай, металлургийн томоохон төслүүдийн Ерөнхийлөгч, тэргүүн, зөвлөх,
  • 2014 оноос Монгол Ардын намын даргын зөвлөх,
  • 2015 оноос Аж үйлдвэрийн яамны дэргэдэх Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн нэгжийн захирлаар тус тус ажиллаж байна.  
  • Төрийн албанд 32 жил ажилласан. Үүнээс улс төрийн албанд 4 жил ажиллажээ. 

 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин