• Эхлэл
  • Б.Лхагважав: Иргэд зээлийнхээ хүүг хэд дахин нугалж төлж байна

Б.Лхагважав: Иргэд зээлийнхээ хүүг хэд дахин нугалж төлж байна

2016/11/29

Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс валютын ханшийн огцом хэлбэлзэл, түүнийг тогтворжуулах арга замууд олон талт хэлэлцүүлгийг өнөөдөр /2016.11.29/ зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважав, Монголбанкны ахлах эдийн засагч Б.Түмэнцэнгэл, Монголын хөрөнгөийн зах зээлийн судлаач А.Мөнхцог нарын албаны хүмүүс оролцсон юм.

Монголын хөрөнгөийн зах зээлийн судлаач А.Мөнхцог “Нийт иргэдийн 56 хувь нь ам.долларын өсөлт жам ёсны зүйл биш, зохиомол хөөрөгдөл хэмээн үзэж байна. Харин судлаачдын 62 хувь нь ам.доллларын ханш жам ёсоор өсч байгаа биш, зах зээлийн зарчмаар биш зохиомол зүйл байна гэж үзэж байна. Мөн ханш энэ оны төгсгөл хүртэл өснө хэмээн 60 гаруй хувь нь үзэж байгаа бөгөөд 2017 оны төгсгөлд ам.долларын ханш өснө хэмээн иргэдийн 32, судлаачдын 30 орчим хувь нь үзэж байгаа юм. Энэ хүлээлт нь эрэлтийг бий болгож байна гэж үзэж болно” гэв.

МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважав “Хуулиараа валютын зээлтэй иргэдэд ханшийн огцом өсөлтөөс үүдэж гарах эрсдлийг төрийн зүгээс хариуцах учиртай. Гэтэл өнөөдөр хэн ч хариуцлага хүлээхгүй байна. Төв банкнаас арилжааны банкууд, зээлдэгч талын гэрээний хүрээнд асуудлыг эргэн харах боломж байхгүй юу. Өнөөдөр валютын зээлтэй иргэд зээлийнхээ хүү болон үндсэн төлөлтийг хэд дахин нугалж төлж байгаа нь төрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй ” гэв.

Мөн тэрээр нэмж хэлэхдээ “Мөнгөний хувиарлалт хийхдээ дандаа арын хаалгаар шударга бус байдаг. Арын хаалгаар хийгдсэн гол гор нь чөлөөт зах зээл дээр амьдарч чаддаггүй компаниудыг бий болгож, тэдгээрт мөнгө өгчихөөд эргээд үйлдвэрлэл явуулсан ч юм байхгүй. Зах зээл дээр бараа бүтээгдэхүүн ажил үйлчилгээ ч гаргасан юм байхгүй өнөөдөр дампуурах дээрээ тулж асуудал үүсгээд байна. Бондын мөнгө, үнэ тогтворжуулах хөтөлбөр бүгд ардаа эзэнтэй. Энэ хүмүүс юмаа төлөх ёстой” гэлээ.

Ханшийн өсөлтөөс болж компаниудын өмнөх таван жилийн бүх ашиг байхгүй болсон. Өнөөдөр дотоодын хөрөнгө оруулалт битгий хэл ажлын байраа авч үлдэхийн төлөөх тэмцэл явагдаж байна хэмээсэн юм.

Мөн ам.долларын ханшийг барих зорилгоор Төвбанк бодлогын хүүгээ 4.5 хувиар огцом чангалсан ч хүссэн үр дүнд хүрээгүй гэх шүүмжлэл үүссэн.. Цаашлаад “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан 400 сая ам.доллар зах зээлээс гэнэт гадагшлах явц өөрөө ханшийн хөөрөгдөл үүсэхэд  бодит байдлаар шууд нөлөөлөл үзүүлсэн. Төвбанк үүн дээр ямар нэгэн байдлаар зохицуулалт хийгээгүй. Үүнтэй нэгэн адил ирэх онд бондын төлөлт 500 сая ам.доллар хийгдэх үеэр дотоодын нөхцөлд  дахин валютын хомсдол үүсэх эрсдэлтэй аж.

Тийм учраас ийм төрлийн асуудалд Төвбанк бодлогын хүрээнд зайлшгүй зохицуулалт хийх хэрэгтэйг мэргэжлийн хүрээнийхэн сануулж байв. Тухайлахад, Энержи–Ресурс компани гаднаас бүтээн байгуулалтад шаардагдах 800 сая орчим ам.доллар босгох үед Төвбанкнаас цувруулах замаар валютаа оруулж ирэхийг сануулсан жишиг байгааг ч тодотгосон юм.

Ханшийн өсөлтийн талаар иргэдийн бодол,

- АН-ханд 8 тэрбум доллар хүлээлгэж өгсөн чинь хуваагаад идчихсэн гэхчилэн хоорондоо хэрэлдэж байхаар ханш тогтворжуулах ямар арга зам байгааг харах хэрэгтэй. Асуудал хүндрэх үед нэгнийхээ идсэн уусанг гайхаж байх юм. Угтаа бол асуудлыг намжаах ашигтай байдлаар өөрчлөх тухай ярих хэрэгтэй. Ханшийн өсөлт хиймэл зүйл байсан гэж бодож байна.

- Валютын ханшийн огцом өсөлт хиймэл гэж бодож байгаа. Огцом өсөлт нийгэмд шууд нөлөөлж байна. Тиймээс энэ байдлыг хянаж ханшийг тогтворжуулах арга хэмжээ авах хэрэгтэй болов уу? Монголбанкны зүгээс зарим асуудалд доривтой хариулт өгөхгүй байгаа нь эргэлүээ төрүүлж байна.

- Ханш огцом өсч зээлийнхээ хүү болон үндсэн төлөлтийг хэд дахин нугалж төлж байгаа нь төрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэдэг бол үнэн. энэ эрсдэлийг тооцох ёстой иргэдийг хохироосон хэрэг гэж бодож байна. 

Ч.Гэрэл

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • oyun
    yag zuv asuudal, yaj buuruulah ve Lhagvajav dargaa
    2016 оны 12 сарын 01
  • Зочин
    яг үнэндээ 1сая төгрөгний цалинтай гэр бүлийн 2 байрны зээлээ арай гэж төлж, амьдарч байна шүү дээ. Цалингаас гадуур янз бүрийн юм хийгээд ч арай гэж төлж байна. Хүмүүс ер нь яаж амьдараад байнаа? хэр удаан ингэж гүрийх болоо
    2016 оны 12 сарын 01
Сонин хачин