• Эхлэл
  • Онгоцонд 77 хүн сууж явснаас зургаан хүн амьд үлджээ

Онгоцонд 77 хүн сууж явснаас зургаан хүн амьд үлджээ

2016/11/30

Колумбын хорин жилийн дотор хамгийн аймшигт осол гарсны нэг нь Бразилийн хөлбөмбөгийн багийнхныг үхэлд хүргэв. Онгоцонд 77 хүн сууж явснаас зургаан хүн амьд үлдсэн байна. Андын нурууны орчим осолдсон онгоцыг эрх баригчид шалгахыг зөвшөөрчээ.

Колумб улсын нислэгийн агентлагийн төлөөлөгч мягмар гаригт Их Британийн “Aerospace 146” онгоцны нисэх багийн бүхээгийн дуу хураагуурт осол болж байгаа дуу чимээ сонсогдсоныг шинжээчид судалж эхлээд байгаа аж.

Анх тус улсын холбогдох албан тушаалтнууд богино зайн нислэгийн онгоцыг техникийн доголдлоос осолдсон гэж мэдээлж байсан ч онгоцны багийнхныг ослын дохио өгөх үед хүчтэй аадар бороо орж байжээ. Ингээд онгоц даваа гаригийн оройн 10 цагт радар бүсээс алга болсон юм.

Харин Колумбын Меделлин хотын Жос Мариа Кордова нисэх онгоцны буудалд газардахаас хэдхэн минутын өмнө түлш нь дууссан гэх мэдээллийг онгоцны ажилтан аврагчдад өгчээ.

Бразилийн өмнөд нутгийн хөлбөмбөгийн "Шэйпкоенс" багт учирсан золгүй явдалд дэлхий даяар эмгэнэн гашуудаж байна. Энэ багийнхан хоёр жилийн дараа Өмнөд Америкийн аварга шалгаруулах хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэгд анх удаа Бразилийн шигшээ багтай өрсөлдөх байсан юм.

Тэд лхагва гаригт Copa Sudamericana-гийн тоглолтонд Колумбын Меделлин хотын үндэсний багтай анх удаа тоглохоор явж байлаа.

Өнгөрсөн долоо хоногт тус баг Өмнөд Америкийн хөлбөмбөгийн хоёр дахь чухал тэмцээн болох “Copa Sudamericana” буюу Өмнөд Америкийн клубуудын аваргын төлөөх  шувтаргын тоглолтонд оролцох эрхтэй болсон юм. Сүүлийн гурван жилийн хугацаанд тус тэмцээний финалд Бразилийн клуб анх удаагаа үлдсэн нь энэ байлаа.

Мөн хөлбөмбөгийн багийнхантай 21 сэтгүүлч хамт нисч байжээ.

Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоо спортынхны нөхөрлөл, эв санааны нэгдлийг харуулж бүх төлөвлөгдөөд байсан тоглолтуудыг цуцалсан бөгөөд Рийл Мадрид, Барселона багууд бэлтгэлийнхээ үеэр нэг минут анир чимээгүй болж эмгэнэл илэрхийлжээ.

Гурван тоглогч амьд үлдэгсдийн дунд байсан аж. Алань Расчелын нуруу нь хугарч эрүүл мэнд нь хутганы ирэн дээр байгаа юм. Елио Зампиэр, Жэксон Фолман нар хамгийн их гэмтэж шархджээ. Харин эмч нар Фолманы баруун хөлийг тайрсан байна.

Мөн нэг сэтгүүлч хагалгаанд орсон бөгөөд Боливийн багийн гишүүдийн биеийн байдал тогтворжоод байгаа гэж эмнэлгийн ажилтнууд мэдээлжээ.

Тус авиа компани Венесуэлиэс үйл ажиллагаагаа эхэлсэн боловч өнгөрсөн нэгдүгээр сараас Боливиа улсын ЛаМиа компанид харьяалагдах болжээ. Туршлагагүй хэдий ч энэ нислэгийн компани Өмнөд Америкийн хэд хэдэн хөлбөмбөгийн багтай байнгын харилцаатай байжээ.

Тухайлбал, энэ сарын эхээр осолдсон онгоц Барселогийн довтлогч Лионел Мэсси болон Аргентиний үндэсний шигшээ багийг Бразилиас тээвэрлэж байжээ. Өнгөрсөн гурван сарын турш Бразилийн лигийг Болив, Венесуэл улсаас тээвэрлэсэн аж.

АНУ-ын авиа компаниудын нислэг хариуцсан зөвлөх Ханс Вебер тус онгоцыг бүрэн хэмжээгээр нарийвчлан судалж, шалгаж байгааг хэлсэн байна. Онгоц хотуудын хоорондын тэмдэглэгдсэн дөт замаар нисдэг бөгөөд хүчтэй салхины савалгаа болон бусад шалтгаанаас үүдэн нисгэгчид ховорхон тохиолдолд тойрч нисдэг гэдгийг цохон тэмдэглэжээ.

Холбоотой мэдээллийг дор дарж үзнэ үү.

Реал Мадрид VS Барселона клубуудын тоглолтын орлого хандивлагдана


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин