• Эхлэл
  • АНУ-ын тагнуулын ерөнхий газраас гаргасан тайлан

АНУ-ын тагнуулын ерөнхий газраас гаргасан тайлан

2016/12/02

2006-онд АНУ тагнуулийн ерөнхий газраас гаргасан олон нийтэд ил нийтлэгдсэн тайлан байдаг байна. Үүнд,

АНУ тагнуулын төв газрын мэдээгээр 2015 онд Хятад 100 цөмийн пуужинг АНУ руу чиглүүлэх аж.

Үнэндээ ийм тооны пуужинг пуужин эсэргүүцэх ямар ч систем тогтоон барьж чадахгүй билээ.

Мөн АНУ-ын үндэсний тагнуулын албаны захирал Жон Негропонтегийн үзэж байгаагар Хятад улс нэгэн мөчид АНУ-ын гол өрсөлдөгч болох чадалтай болжээ.

Хятадын эдийн засгийн хөгжил тогтвортой, хүчтэй байгаа нь Бээжингийн хилийн чанадад үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлж байгаа бөгөөд цэргийн шинэчлэлийн хөтөлбөрийн гол цөм нь болж байгаа юм. Үүний үр дүнд тус улсын батлан хамгаалах хүчин чадал гарцаагүй нэмэгдэх юм.

Өнөөдөр Хятадын пуужингийн хараан дор хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэрийн 2/3 нь, мөн Солонгосын хойг, Япон, Тайван, Зүүн Өмнөд Азийн улс орнууд, Энэтхэгийн Зүүн хойд хэсэг оршиж байна. Гадаадын шинжээчдийн мэдээлж байгаагаар Хятад 20 гаруй баллистик пуужин, мөн 1800-5500 км-т холын зайнд үйлчлэх чадалтай 100 пуужинтай аж.

Мөн 2.5 Мт-ийн хүчин чадалтай байлдааны цөмийн цэнэгийг хүргэх чадалтай 8000 км-ийн холын зайд үйлчилдэг хатуу түлшт “Дунфэн-31” иж бүрдэл хөдөлгөөнт 20 пуужин бүхий иж бүрдлийг зохиож байна. Цаашид “Дунфэн-31” нь 200 кт-аас 1Мт хүртэлх хүчин чадалтай MIRV хэлбэрийн байлдааны толгойг 3-4-г зөөх чадвартай болох ажээ. 

Түүнээс гадна 2010 он гэхэд 12 мянган км нисэх хүчин чадартай “Дунфэн -41” хатуу түлшт хөдөлгөөнт пуужинг ашиглалтад оруулах гэж байна. Одоо үед бидний нүдэн дээр Хятад улс 21-р зууны хамгийн нөлөө бүхий хүчирхэг төв болон хувирч байгаа бөгөөд үүнд зэвсгийн хүчээ дээд зэргээр тоноглож, цөмийн пуужингийн хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа нь ихээхэн нөлөө үзүүлж байгаа.

Нийт байлдааны цэнэг, нөөцөөрөө Их Британи, Францаас хол давчихаад байгаа аж. Дашрамд хэлэхэд энэ бүхэн БНХАУ-ын цэргийн судалгааны нэн нууцлалын үр дүн гэдгийг онцлон тэмдэглүүштэй. Тиймээс хэзээ нэгэн цагт Бээжингийн цөмийн хүчин чадлын тухай жинхэнэ бодит баримт ил боллоо гэхэд дэлхийн шинжээчдийн таамгаас хамаагүй дээгүүр гарч дэлхийн нийгэмлэгүүдийг гэнэтийн цочролд оруулна гэхэд гайхаад байх зүйлгүй аж.

Эх сурвалж: Түшээт Ханы Челсист

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин