• Эхлэл
  • Газар нутагтаа ОХУ-ын цэргийн баазыг байршуулна

Газар нутагтаа ОХУ-ын цэргийн баазыг байршуулна

2016/12/02

Кипр улсын ерөнхий сайд Мариус Фотиу “Лалын улс” бүлэглэлийн халдлагаас хамгаалах зорилгоор газар нутагтаа ОХУ-ын улсын цэргийн баазыг байршуулах асуудлыг Ерөнхийлөгч Н.Анатасиадист өргөн барьжээ. Энэ асуудлаар ард нийтийн санал асуулгыг мөн явуулж эхэлсэн байна.

Тус улс Европын холбооны гишүүд дотроос Сиритай газар нутгийн хувьд хамгийн ойрхон учир иргэд нь халдлага болох вий хэмээн болгоомжилж байгаа юм.

Тиймээс ОХУ-ын тэнгисийн цэргийн флот, нисэх хүчний зарим анги нэгтгэлийг газар нутагтаа байршуулах хүсэлт гаргасан нь энэ аж. Хүсэлтэд “Одоохондоо алан хядагчид ялагдаагүй, манай улс хамгийн эрсдэлтэй бүсэд байна.

Тиймээс бидэнд хүчтэй, чадварлаг улсын дэмжлэг хэрэгтэй. ОХУ өмнө нь Европ тив шударга ёс тогтоох, энхийг сахиулах чадвартай гэдгээ хангалттай харуулсан учир хамгийн тохирох хамтрагч” хэмээн бичжээ.

Эх сурвалж: Түшээт Ханы Челсист


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • хэхэ
    орос нь сөнөчих вий дээ тэгвэл хэдэн согтуу оростой үлдэнэ шүү дээ хэххэхэ
    2016 оны 12 сарын 05
  • Зочин
    хүчирхэг улсаар өөрсдийгөө хамгаалуулах нь зөв.
    2016 оны 12 сарын 05
Сонин хачин