• Эхлэл
  • Аспиринаар батганы эсрэг маск бэлтгэх арга

Аспиринаар батганы эсрэг маск бэлтгэх арга

2016/12/04

Асуудалтай арьстай бүсгүйчүүд толинд өөрийнхөө царайг харах бүртээ сэтгэлээр унадаг нь үнэн.

Гэхдээ зөвхөн эмэгтэйчүүд эглтгүй эрэгтэйчүүд хүртэл сүүлийн үед арьс болон гадаад үзэмжиндээ ихэд анхаарал болсон. Э

рэгтэй хүмүүс ихэвчлэн гарсан батгыг гараараа оролдож улам өрөвсүүлсэнээс сорив үүсгэдэг байна. 

Тэгвэл гоо сайхан арьстай болохын тулд батгыг шахаж, оролдох бус зөв аргаар арьсандаа анхаарал тавих хэрэгтэй. Бүсгүйчүүд мөрөөдлийн арьстай болохын тулд юу ч хэрэглэхэд бэлэн байдаг.

Олон янзын гоо сайхны бүтээгдэхүүн, эмчилгээний аргууд байдаг тухай мэдээлэл хүргэж байна. Тодруулбал,

Энэ зөвлөгөө нь эдийн засгийн хувьд маш хэмнэлттэй болоод гэрийн нөхцөлд бэлтгэж болох үрэвслийн эсрэг батга эмчлэх арга юм. Аспирин хэмээх эмийг бид бүгдээрээ өвчин намдаах эм гэж мэддэг ба толгой өвдөх үед ууж хэрэглэдэг билээ. Энэхүү батганы эсрэг маскыг бэлтгэхэд аспиринийг ашиглах болно. 

Маск бэлтгэхэд орох зүйлс:  

1. 5ш аспирин эм
2. Зөгийн бал 2 халбага,
3. Энгийн тараг 1 халбага.

Аспирин зөгийн бал, тараг 3 аа хольж сайтар хутгана. Энэхүү маскыг хэрэглэийн өмнө та эхлээд хүйтэн усаар нүүрээ угаах хэрэгтэй. Нүүрэндээ бигнүүр тавих жижиг алчуурыг цэвэр усаар дэвтээн норгож, дараа нь 30 секундын турш бичил долгионы зууханд байрлуулна. 

Бичил долгионы зууханд алчуураа байлгаснаар элдэв нянг устгах сайн талтай бөгөөд нүүрэндээ бүлээн алчуураа 10 орчим минут тавиарай.

Үүний дараа нүүрээ хуурай болтол хүлээж байгаад маскаа жигд түрхээд хагас цаг хүлээнэ. 30 минут өнгөрсний дараа цэвэр усаар угааж арилган бага зэрэг чийгшүүлэгч түрхэж өгөөрэй. Тэр даруй л та гайхамшигт үр дүнг мэдрэх болно. 

Анхааруулга: Та хэт мэдрэмтгий арьстай бол харшлын урвалаас зайлсхийхйин тулд бага зэргийг түрхэж хэрэглэж үзэхийг зөвлөж байна. 

Энэ маскийг хэрэглэсний дараа арьс илүү мэдрэмтгий болох тул гадагш гарахдаа нарны хамгаалалттай тосыг хэрэглэх нь зүйтэй.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин