• Эхлэл
  • Балтийн орнуудыг эзлэхэд ердөө ганц цаг хангалттай хэмээжээ

Балтийн орнуудыг эзлэхэд ердөө ганц цаг хангалттай хэмээжээ

2016/12/07

"Орос улс 60 цагийн дотор НАТО-гийн армийг бут цохиж, Балтийн орнуудыг эзэлж чадна" гэж Америкийн Батлан хамгаалахын дэд сайд Майкл Карпентер мэдэгдсэн байна.

Тэрээр "ОХУ-ын арми цаг хугацаа, орон зайн хувьд давуу байдалд байгаа. Оросууд 60 цагийн дотор Эстони, Латвийн нийслэлд хүрчихнэ.

Иймээс бид одоо нөхцөл байдлыг өөрчлөхөөр ажиллаж байна.

Оросын аюул, түрэмгийллээс сэргийлэхийн тулд манай цэргийн анги нэгтгэл, байлдааны техникээ шилжүүлэн байрлуулах ёстой" хэмээжээ. 

Харин Оросын Зэвсэгт хүчний Жанжин штаб тэдэнд хэвлэлээр дамжуулан хариу өгөхдөө "Шал дэмий юм". Бид яах гэж Балтийн орнууд руу давших юм бэ? Шпротны төлөө юу? Эсвэл Зөвлөлтийн үе шиг тэдгээр Балтийн орнуудад үйлдвэр завод барьж өгөхийн төлөө юу?

 "Үнэн хэрэгтээ, тэдний тооцоо биднийг гомдоож байна. Зөвхөн онолын хувьд авч үзвэл, хэрэв ийм дайн боллоо гэж таамаглавал Балтийн орнуудыг эзлэхэд бидэнд ердөө ганц цаг л хангалттай" хэмээсэн байна. 

Эх сурвалж: Ганзориг Шагдар


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • хэхэ
    украйнаас газар нутгийг нь булааж авсан балтын орнуудыг залгих хүсэл шунахай оросуудад байж л байгаа
    2016 оны 12 сарын 08
Сонин хачин