• Эхлэл
  • Кенгурутай ”бокс” тоглосон бичлэгийн гунигт түүх

Кенгурутай ”бокс” тоглосон бичлэгийн гунигт түүх

2016/12/07

Их Британийн "The Mirror" цахим сайтад Австралид нэгэн эр кенгуруг цохиж, нохойгоо аварч байгааг харуулсан бичлэг тавигдсан нь амьтан сонирхогч төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татав. Энэ явдал өнгөрсөн зургадугаар сард Австралийн Нью Саут Уэйлсийн Кондоболин ан, агнуурын газар болжээ.

Тэгвэл энэ бичлэг гашуун боловч бахархалтай түүхийн нэгээхэн хэсэг аж. Учир нь хэсэг залуус хорт хавдар өвчнөөр шаналж байсан 19 настай Кайлем Барвикийн мөрөөдлийг биелүүлэхээр анд явахад нь энэ явдал болсон аж. Бичлэгийн баатар залууг Грейг Тонкинс гэдэг бөгөөд амьтны хүрээлэнд ажилладаг , тэрбээр Кайлемийн сүүлчийн анд туслаж байсан юм.

Кайлем Барвик

Кайлем 100 кг жинтэй бодон гахай агнах юм сан гэж мөрөөддөг байж. Хорт хавдартай болсон залуугийн энэ хүслийг нь биелүүлэхээр найзууд нь хамт анд явсан юм. Найзуудынхаа тусламжтайгаар мөрөөдлөө биелүүлсэн Кайлем цахим хуудсандаа 

-Би зүгээр л миний мөрөөдлийг минь биелүүлэхэд тусласан хүмүүсийн нинжин сэтгэлд талархаж байгаагаа илэрхийлэх гэсэн юм. Би нохойтойгоо 100 гаруй кг жинтэй гахай агнаж чадсандаа баяртай байна. Эдгээр залууст талархахгүй байхын аргагүй байлаа. Тэдний ихэнх нь миний төрсөн нутгаас ирсэн. Грейг Тонкинс бол бүр нэг хотын анд маань гэж сэтгэлийнхээ үгийг бичжээ.

Кайлем энэ оны эхээр хорт хавдраар өвчилж буйгаа мэдсэн бол энэ сарын эхээр нас барсан юм. Тэрбээр өөд болохоосоо өмнө найз бүсгүй Бранди Ле Вадвеллонтой өнгөрсөн сарын 27-нд гэрлэж, бас нэг мөрөөдлөө биелүүлжээ. 

Сонирхуулахад, уг бичлэгийн талаар "National Geographic" сэтгүүлд Шербрук дээд сургуульд багшилдаг, тус сэтгүүлийн амьтан шинжээчдийн нэг Марко Феста Бианчет "Энэ залуу кенгуруд алуулаагүй, амьд үлдсэн нь азтай хэрэг" гэж товч бөгөөд тодорхой хэлсэн юм. Кенгуру "өрсөлдөгчөө" зөвхөн боксдоод зогсохгүй хөлөөрөө маш хүчтэй тийрдэг амьтан. Хэрвээ биеэ хамгаалах зорилгоор кенгуру энэ үйлдлийг хийсэн бол нохойгоо аврах гэсэн залуугийн оролдлого эмгэнэлт явдлаар дуусаж магадгүй байжээ. 

Бичлэг дээрх кенгуру эрэгчин бөгөөд 185 см өндөр, ойролцоогоор 80 кг жинтэй, 9-15 настай байсан болов уу гэж таамаглаж буй. Эрэгчин кенгуру эмэгчингээ булаалдаж, өөр хоорондоо зодоон хийдэг бөгөөд зарим тохиолдолд нэгнийх нь үхлээр дуусах үзэгдэл багагүй байдаг гэнэ. Кенгуру өөрөөс нь огт өөр хүн гэдэг амьтан хүрч ирээд цохисонд ихэд балмагдаж, шоконд орсон нь залуугийн амийг аварсан бололтой.

 

Эх сурвалж: http://9gag.com/

 

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин
ЯГ ОДОО
ИХ УНШСАН