С-300 пуужингийн осол

2016/12/13

Цахим ертөнцөд Зенитный ракетный комплекс С-300 пуужингийн харвалтын үеийн нэгэн осол саяхан тавигдлаа.

Тус осол нь энэ оны 8-р сард болсон ч одоог хүртэл олон нийтэд ил болоогүй байжээ.

Үйл явдал ОХУ-ын Астраханы бүс нутаг дахь "Ашулун" полигион дээр болсон бөгөөд ослын улмаас төхөөрөмж бүхэлдээ шатсан байна.

ЗРК С-300-ын пуужин тусгай контейнераас хөөрөхдөө уурын хийн генераторын тусламжтайгаар тодорхой өндөрт хөөрдөг бөгөөд, үүний дараа хөдөлгүүр асаж, пуужин цель хүртэлх нисэлтийн оновчтой замын өнцөглүү чиглэн цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлдэг байна.

Харин энэ удаад хөдөлгүүр хугацаандаа асаагүй, хожигдож ассаны улмаас, пуужин эргэн унаж төхөөрөмжийг шатаасан байна.

Энэхүү полигион дээр "ключ от неба" хэмээх олон улсын цэргийн хамтарсан сургуулилт явагдаж байсан юм.

Тус сургуулилтанд ОХУ, Беларусь, Хятад болон Казакстан улсын цэргийн томоохон төлөөлөгчид оролцож байсан юм.

Эх сурвалж: Х.Ариунболд.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • ха ха
    даваа гаригт үйлдвэрлэгдсэн байнашдээ
    2016 оны 12 сарын 13
  • ХЭХЭ
    СОГТУУ ОРОСУУДЫН ХИЙДЭГ ЮМ ИЙМ Л БАЙГААМ ДАА ХАХХАХА
    2016 оны 12 сарын 13
Сонин хачин