• Эхлэл
  • Хятадын зах зээл дэх төмрийн хүдрийн эрэлт 50 хувиар буурна

Хятадын зах зээл дэх төмрийн хүдрийн эрэлт 50 хувиар буурна

2016/12/13

"BMI Research” байгууллагын судалгаагаар 2017 онд төмрийн хүдрийн зах зээл зогсонги хэвээр байх нь.

Дэлхийн томоохон уурхайнууд хямд түүхий эд нийлүүлсээр байгаа, Хятадын зах зээлд эрэлт буурсаар байгаа болон долларын ханш чангарсан нь үүнд голлон нөлөөлөх юм.

Дээрх байгууллагын дэвшүүлсэн таамаглалаар, 2017 онд төмрийн хүдрийн үнэ 45-55 ам.долларын хооронд хэлбэлзэх ажээ.

Америкийн хөрөнгө оруулалтын Голдман Сакс банкны шинжээчид төмрийн хүдрийн үнэ ойрын гурван жилийн хугацаанд 40 ам.доллар/тонноос дотогш орно гэсэн таамаг дэвшүүлжээ. Үүний сацуу, тус банкныхан урт хугацаан дахь үнийн төсөөллөө ч мөн танилцуулсан байна.

Тодруулбал, 2040 он гэхэд Хятадын зах зээл дэх төмрийн хүдрийн эрэлт 50 орчим хувиар буурах бөгөөд энэ нь гангийн үйлдвэрлэл хумигдаж, харин хаягдал төмрийг дахин хайлж боловсруулах технологийг илүү өргөнөөр ашиглана гэсэн таамаглалтай холбоотой.

Эх сурвалж: Uurhai.mn


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин