• Эхлэл
  • Барак Обамагийн амьдрах байшин

Барак Обамагийн амьдрах байшин

2016/12/13

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон түүний гэр бүл Цагаан ордноос нүүж шилжин амьдрах өндөр үнэтэй, дээд зэрэглэлийн сууцын талаар үл хөдлөх хөрөнгийн худалдаачны өгсөн мэдээллийг хүргэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон түүний гэр бүл Цагаан ордноос нүүж шилжин амьдрах өндөр үнэтэй, дээд зэрэглэлийн сууцын талаар үл хөдлөх хөрөнгийн худалдаачны өгсөн мэдээллийг хүргэж байна.

Барак Обама ажлаа өгсний дараа Вашингтонд хэсэг хугацаанд амьдрах тухайгаа өмнө нь мэдээлсэн. Учир нь 18 настай  Малия болон 15 настай Саша охиныхоо хичээлийг тарахыг хүлээж байна.

Тэд одоогоор Ерөнхийлөгчдийн хүүхдүүдийн сурдаг "Sidwell Frinds school"-д  сурч байна.

Калорама бол Вашингтоны хамгийн нэр хүндтэй дүүрэг. Энэ дүүрэгт хамгийн үнэтэй, тансаг байшингууд байдаг. Мөн гадаадын улс орны Элчин сайдын яамд байрладаг.

Б.Обамагийн амьдрах байрны хэдэн байшингийн цаана ОХУ-ын Батлан хамгаалахын атташе байрладаг.

Тэдний амьдрах байрны  нийт талбай 2800 ам.метр. Байшингийн гурван талд 1928 онд баригдсан харш байдаг. Мөн Калорамагийн хүрээлэн бий. Нийт найман өрөө, найман угаалгын өрөөтэй.

Энэ байшинг 2014 онд сүүлд шинэчлэсэн байна. Өмнө нь энэ байшинг Билл Клинтон 5,3 сая ам.долларар худалдан авч байжээ.

Үл хөдлөх хөрөнгийн газрынхны хэлж байгаагаар Обамагийн гэр бүл энэ байрыг түрээслэхээр хэдийнэ шийдсэн гэнэ.

За ингээд Барак Обамагийн амьдрах байшинд тавтай морил!

Эх сурвалж: solongonews

 

























ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин