• Эхлэл
  • Монголын зэвсэгт хүчин гадны хэвлэлд

Монголын зэвсэгт хүчин гадны хэвлэлд

2016/12/14

Монголын зэвсэгт хүчин / Гадаадын хэвлэлийн мэдээ/:

Wikipedia-д бичсэнээр бол манай хуурай замын хүчин нийт 650 гаруй танк, 450 гаруй өөрөө явагч их буу, 100 агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл, бусад цэргийн зориулалттай техник хэрэгсэлтэй ажээ.

2012 оны байдлаар манай арми зун авсан 50 “шинэ” Т-72А танк, 40 БТР-70М маркийн хуягт тээвэрлэгчээ оролцуулаад:

-370 ширхэг Т-54 ба Т-55 танк -250 ширхэг Т-62 танк -310 ширхэг БМП-1 явган цэргийн байлдааны машин

-120 ширхэг БРДМ-2 тагнуулын машин -150 ширхэг БТР-60 хуягт тээвэрлэгч (зарим эх сурвалж 300 ширхэг гэдэг) -450 ширхэг БТР-80 -130 ширхэг “БМ-21 Град” систем

-150 ширхэг Д-30 болон МЛ-20 хүнд их буу -75 ширхэг С-60 зенитийн их буу -75 ширхэг 3У-23-2 зенитийн их буутай байна. “Aviation Week & Space Technology” сэтгүүлийн өнгөрсөн онд мэдээлснээр бол манай БХЯ Оросоос МиГ-29 загварын 4-5 сөнөөгч онгоц худалдан авахаар тохиролцсон ажээ.

Энэ үеэр мөн нисгэгч нарыг бэлтгэдэг газрын сургуулилтын төхөөрөмж нэгийг авахаар ярилцжээ.

Харин байлдааны бус сургуулийн онгоц худалдан авах талаар манайх яарахгүй байгаагийн шалтгаан нь бүх нисгэгчид маань сөнөөгч болон тээврийн онгоц жолоодох дадлагаа хойд хөршид очиж хийх боломжтойд байгаа юм. Өнөөгийн байдлаар Монгол улсын зэвсэгт хүчин дараах онгоцны парктай:

-4-5 ширхэг Миг-29 сөнөөгч онгоц (хэрвээ худалдан авалт хийгдсэн бол)

-8 ширхэг МиГ-21ПФМ сөнөөгч онгоц

-2 ширхэг дадлагын МиГ-21УС сөнөөгч онгоц -10 ширхэг Ан-2 онгоц (Тоо ширхэг нь эргэлзээтэй?)

-3 ширхэг Ан-24 онгоц (?) -4 ширхэг Ан-26 онгоц (3 ширхэг бий гэж World Air Forces мэдээлсэн?)

-4 ширхэг Хятадын Harbin Y-12 онгоц (2009 онд World Military Aircraft Inventory мэдээлснээр Монголын арми ашиглахаа больсон)

-11 ширхэг Ми-8 нисдэг тэрэг (Тоо ширхэг нь эргэлзээтэй. 2008 онд манай БХЯ Улаан Үдийн онгоцны үйлдвэрээс нэг ширхэг Ми-171 худалдан авч байв.дахиад нэг Ми-171 байгаа? 1977-1984 оны хооронд тухайн үеийн ЗХУ нийт 44 ширхэг МиГ-21 сөнөөгч нийлүүлснээс өнөөдөр 10 нь л байлдааны үүрэг гүйцэтгэх боломжтой.

Ойрын үед Монголын зэвсэгт хүчин 20 тонн хүртэлх даацтай, 100 хүртэлх хүн тээвэрлэх боломжтой цэргийн тээврийн онгоцтой болохоор төлөвлөж байгаа тухай мэргэжлийн хэвлэлүүд бичиж байгаа боловч өнгөрсөн жил БХЯ нь МИАТ ХК-аас “Airbus A310-300” онгоцыг балансдаа шилжүүлэн авсан билээ.

Stockholm International Peace Research Institute буюу Стокгольмын олон улсын энхийн судалгааны хүрээлэнгийн үзэж буйгаар Монгол улсын батлан хамгаалах төсөв 2009 онд 47,4 сая ам.доллар байсан бөгөөд жил бүр өсөн нэмэгдэж байгаа юм. Байнгын арми маань 3300 хугацаат цэргийн албан хаагчдаа оруулаад 8600 хүн.

Хэрэв эвгүй юм  болбол дайчлагдах боломжтой 530 мянган бэлтгэл цэрэг, ахлагч, офицер бэлэн байгаа гэдэг. Хэдийгээр 1 хүнд оногдох танкын тоогоор дэлхийд 3 дугаарт ордог байсан 1980-аад он биш ч гэлээ, цэрэг армийн нэр хүнд нэг үеэ бодвол өсч, зэвсэглэлээ шинэчлэн, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд монгол цэргүүд тогтмол оролцдог болжээ.

“Жанжаан, одоо манайх улс шиг улс мөн үү?” хэмээх хуучны кинон дээр гардаг асуултыг дахин тавих цаг...

Эх сурвалж: Ganzorig Shagdar


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • ЗЭВСЭГ Ч ЯАХАВ ОЛДНО...ЦЭРГИЙНХЭЭ УР ЧАДВАРЫГ, БИЕ БИЛДАРЫН ХӨГЖИЛ, БИЕ ХАМГААЛАХ СУРГУУЛАЛТ ДЭЭР Л АНХААРАЙСАА..ХАВЬ ОЙРЫХОН ЧИНЬ ЯНЗ БҮРИЙН ДАСГАЛ СУРГУУЛАЛТ ИХ Л ХИЙЛЭГДЭГ БОЛОЛТОЙ..
    2021 оны 01 сарын 11
Сонин хачин