Шүүх хурал эхэллээ

2016/12/14

Ардчилсан хувьсгалын удирдагч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал 18 жилийн дараа буюу өнөөдөр /2016.12.14/ Хорих 461-р ангид болох тухай бид өмнө нь мэдээлсэн.

Шүүх хурал 11.28 цагт эхэлж хаалттай горимоор явагдах болсноор сэтгүүлчдийг хуралдааны танхимаас гаргалаа.

Өнөөдрийн Шүүх хурлын Ерөнхий шүүгчээр М.Алдар томилогдсон ба шүүх бүрэлдэхүүнд Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нарын шүүгчид томилогдсон байна. Яллагдагчаар Ц.Амгаланбаатар нарын гурван хүнийг татсан.

Мөн улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцож байгаа бөгөөд улсын нууцад хамааралтай хэрэг учраас шүүгдэгчдийн ар гэрийнхэн болон хохирогчдыг хуралд оролцуулсангүй. Мөн 2-4 гэрч шүүх хуралд оролцохоор дуудагдсан бөгөөд шүүх хурлын нууцлалын дагуу гэрчүүдийг шүүхийн танхимд оруулж ирээгүй байлаа . 

Холбоотой мэдээллийг дорж дарж уншина уу. 

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн шүүх хурал хараахан эхлээгүй байна


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин