• Эхлэл
  • О.Энх-Эрдэнэд 100 сая төгрөг, Б.Шижирбатад технологийн үзэсгэлэн үзэх эрх гардуулав

О.Энх-Эрдэнэд 100 сая төгрөг, Б.Шижирбатад технологийн үзэсгэлэн үзэх эрх гардуулав

2016/12/14

"Авьяаслаг Монголчууд" шоу хэл амтай болж өнгөрлөө гэх хүмүүс цөөнгүй байна.

Үзэгчдийн дэмжиж байсан авьяастан дээрх шоуны ялагч болж чадсангүй гэхчилэн гомдоллосон постууд ар араасаа урсах болсон.

Энэ уур амьсгал өнөөдрийг хүртэл намжаагүй байгаа гэдгийг фэйсбүүк хуудаснаас харах боломжтой юм. 

Гэсэн хэдий  ч ялагч шалгарч бүх зүйл ард үлдсэн. Тиймээс ялсан ялагчаа хараах бус ерөөж угтая гэцгээж байна. Гэхдээ ялагч болж чадаагүй ч үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүртэж чадсан авьяастнаа ч мартаж болохгүй. 

"Авьяаслаг Монголчууд" шоуны шилдэг оролцогч Б.Шижирбатыг маш гайхалтай бэлгээр урамшуулжээ. Тодруулбал, "Гацуурт" компанийн Ерөнхий захирал Л.Чинбат түүнийг АНУ-руу аялж, дэлхийн тэргүүлэх технологийн үзэсгэлэн үзэх эрхээр шагнасан байна.

Энэ тухай, "Гацуурт" компанийн Ерөнхий захирал Л.Чинбат өөрийн цахим хуудаснаа ийн нийтэлжээ. 

- "Авьяаслаг Монголчууд" нэвтрүүлгийн шилдэг оролцогч Б.Шижирбатынхаа цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсч, авьяас билгээ улам хөгжүүлэхэд нь бага ч атугай нэмэр болох болов уу гээд АНУ-руу аялж дэлхийн тэргүүлэх технологийн үзэсгэлэн үзэх эрхээр шагнаж урамшууллаа.

Уран чамин үзүүлбэрээрээ биднийг баясган догдлуулсан чамд баярлалаа. Олон сайхан уран бүтээл туурвиж Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгаарай миний дүү! гэсэн байна.

Мөн энэ өдөр "Авьяаслаг Монголчууд" шоуны шилдгээр шалгарсан О.Энх-Эрдэнэд шагналын 100 сая төгрөгийг нь гардуулан өгсөн байна. 

"Гацуурт" компанийн Ерөнхий захирал Л.Чинбат мөн энэ талаар

-Авьяаслаг Монголчууд нэвтрүүлгийн ялагч болсон О.Энх-Эрдэнэдээ баяр хүргэж шагналын 100,000,000 төгрөгийг гардууллаа. Үзүүлсэн амжилтаа бататган олон сайхан уран бүтээл туурвиж Монголчууд биднийхээ сонорыг он удаан жил мялааж яваарай.

Даруу тайван зангаа үл гээн олон түмнийхээ хайр хүндэтгэлийг даадаг нэрт урлагийн зүтгэлтэн болохыг хүсэн ерөөе гэж бичсэн байна.


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин