• Эхлэл
  • 15 секундэд дархлааны тогтолцоог сэргээж болно

15 секундэд дархлааны тогтолцоог сэргээж болно

2016/12/15

ОХУ-ын алдартай профессор Сергей Бубновский дархлааны тогтолцоо сэргээх шинхэн арга нээсэн байна.

Хэрэв та ажлаасаа гэрээ ирсний дараа 10-15 секунд хөлөө мөстэй усанд дүрж эхэлбэл таны дархлаа сэргэж, ханиад хүрч, нус гоожихоо  болино гэнэ.

Мөн английн эрдэмтэн өдөр бүр усанд орохдоо хүйтэн усаар биеэ шүрших нь таны цусан дахь цагаан эсийг нэмэгдүүлдгийг тогтоожээ. Цагаан эс нэмэгдсэнээр биеийн дархлаа сайжирч, өвчинтэй тэмцэх чадвартай нэмэгдэнэ.  

Их Британийн шинжлэх ухааны судалгааны төвийн туршилтаар хүйтэн усанд орсны дараа, эсвэл орж байх үед бие организм алдсан дулаанаа нөхөж, өөрийгөө дулаацуулахын тулд бодисын солилцоог эрчимжүүлдэг байна. Энэ нь дархлааны тогтолцоог бэхжүүлж, цусан дахь цагаан эсийг нэмэгдүүлэхэд хүргэдэг гэсэн байна.

Германы судалгааны багийн хийсэн туршилтаар өвөл хүмүүсийг хүйтэн усанд шумбахад бие цочролд ордог ч хүйтэн усанд тогтмол сэлж эхлэхэд бие дасан цочрол тайлагдаж хоргүйжүүлэлт идэвхтэй явагдаж эсүүд сэргэдэг гэнэ.

Өөрийн дархлааны тогтолцоог сайжруулахын тулд юу хийх вэ?

Та хүйтэн ус ванн эсвэл төмпөнд хийж, хэдэн ширхэг мөс хийгээрэй, дараа нь 10-15 секунд хөлөө дүрж авна.

Үүнийг орой бүр унтахын өмнө хийснээр биеийн дархлааны тогтолцоо сэргэнэ.

Хэрэв та хүйтэн усанд хөлөө дүрвэл ханиад хүрнэ гэсэн айдастай байвал хийсний хэрэггүй шүү. Монгол хүмүүс сэжгээр өвдөж сүжгээр эдгэрнэ гэдгийг санаарай!

 

Эх сурвалж: fithacker.ru

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин