• Эхлэл
  • Ам.долларын ханш өсчээ

Ам.долларын ханш өсчээ

2016/12/19

АМ.долларын ханш огцом өсч нийгмийг цочроогоод байсан ч хөөрөгдөл буурсан. Дээрх огцом өсөлтийг мэргэжилтнүүд хэлэхдээ зохиомол үнийн хөөсрөл хэмээж байсан. 

Тэгвэл өнгөрсөн арваннэгдүгээр сард 2720 төгрөг болж хөөрөгдсөн долларын ханш 250 төгрөгөөр буурснаас хойш тогтвортой байгаа аж. 

Арав, арваннэгдүгээр сард хоногийн дотор 30-40 төгрөгөөр өсч байсан долларын ханш долоо хоногийн хугацаанд 10 төгрөгөөр нэмэгджээ.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт 2480 орчим төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш 2492-2494 төгрөгийн хооронд байна.


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин