• Эхлэл
  • Монголын тамирчид 5 дээд амжилт тогтоолоо

Монголын тамирчид 5 дээд амжилт тогтоолоо

2016/12/19

Арванхоёрдугаар 14-нөөс 18-ны хооронд Сингапурт болж буй 25 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээнд Монголын баг тамирчид оролцож байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл манай тамирчид тэмцээнээ амжилттай өндөрлөж, 27 медаль хүртэн, дэлхийн таван дээд амжилтыг шинэчлэн, багаараа хоёрдугаар байрт орсон байна.

Тус тэмцээнд 30 орны 232 тамирчин өрсөлдсөнөөс Монголын Оюун Ухааны Академийн 23 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцож 8 алт, 11 мөнгө, 8 хүрэл медаль буюу авах боломжит 69 медалиас 27 медаль хүртлээ.

Мөн манай тамирчдын хувьд өсвөр болон бага насны ангиллын "Хоёртын тоолол" төрөлд Б.Шижир-Эрдэнэ, Н.Намуундарь, "Тооны Марафон" төрөлд Э.Пүрэвжав, "Түүхэн үйл явдал" төрөлд Н.Энхшүр, "Олон багц хөзөр" төрөлд Н.Мөнхшүр нар дэлхийн 5 дээд амжилтыг шинэчлэн тогтоосон ба хамгийн өндөр цол болох Олон Улсын Их Мастерын болзлыг Н.Мөнхшүр, З.Цэцэгзул, Их Мастерын болзлыг Б.Ариунсанаа, Н.Энхшүр, Олон Улсын Мастерын болзлыг М.Төгөлдөр, Э.Лхагвадулам, Б.Ариунзаяа, Г.Мөнхбаатар, Б.Батбилэг, Н.Намуундарь нар хангаж цол хүртлээ.

Тус тэмцээний нийлбэр дүнгээр АНУ-ын тамирчин, Дэлхийн чансааны #1 Алекс Мюллин тэргүүлсэн бол багийн нийлбэр дүн гарахад медалийн тоо болон чанараар Монголын баг тэргүүлсэн хэдий ч багийн оноо тооцох дэлхийн холбооны дүрмийн дагуу тухайн улсаас хамгийн өндөр оноо авсан 3 тамирчны оноог нэгтгэж дүн гаргаснаар манай баг Хятадын багаас цөөн онооны зөрүүтэйгээр II байрт орлоо. Дашрамд сануулахад өнгөрсөн зун болсон тэмцээнд манай тамирчин 16 настай Э.Пүрэвдрорж Алекс Мюллинтэй өрсөлдөж, мөнгөн медаль хүртэж байсан юм.

Монголын баг тамирчид оюуны спортын 41 дэх тэмцээндээ амжилттай оролцож олон улсаас нийт 566 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байна.

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу.

Э.Пүрэвжав:Би оюун ухааны спортдоо дурласан

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    �?АЯР ХҮР�?Ь�?
    2016 оны 12 сарын 20
  • Зочин
    БАЯР ХҮРГЬЕ
    2016 оны 12 сарын 20
Сонин хачин