2000-аад оны үед Эстоний засгийн газар зэвсгийн Heckler & Koch компанитай хямд үнэтэй хөнгөрүүлсэн нөхцөлөөр зэвсэг худалдан авах гэрээ байгуулжээ.
Уг гэрээний нэг нөхцөлд хуучин ЗХУ болон бусад улс орноос нийлүүлж байсан бүх гар бууг устгахаар тохиролцсон байна.
2006 онд Эстони гэрээний үүргээ биелүүлэхээр ТТ загварын гар буу 4500ш, Макаров 1000ш, М1911 төрлийн бууг 500ш -ийг устгажээ. Устгалд орсон ихэнх зэвсэг нь үйлдвэрийн боодолтойгоо байсан байна
ОХУ-АНУ цэрэг зэвсгийн харьцаа: ОХУ, АНУ хоорондоо зэвсэг зөрүүлэх боломж бий юу? Мэдээж хэрэг хамгийн олон цөмийн зэвсэгтэй хоёр гүрэн дайтвал тэдний төдийгүй дэлхийн нийтийн хувьд ч сүйрэл дагуулна.
Гэвч өнөөгийн олон улсын байдал нэн будлиантай, хоёр улс хэл амаа олох тал дээр хүндрэлтэй байна. Гэхдээ АНУ дэвшилтэт технологийн гүрэн билээ.
Оросууд цэрэг, зэвсгийн тодорхой салбаруудад АНУ-аас хоцорч яваа гэдгээ ч өөрсдөө хүлээн зөвшөөрч байна. Москва дахь Стратеги, технологийн шинжилгээний төвийн захирал Руслан Пухов “Зөвлөлтийн өдрүүд төгсгөл болсноос хойш бид цэргийн нисэх хүчний салбарт АНУ-аас хоцорсон” хэмээн хэлэв.
Гэвч тэрээр S-300, S-400 зэрэг Оросын агаарын хамгаалалтын систем дэлхийд хамгийн шилдэг бөгөөд энэ систем Оросын нисэх хүчний сул талыг нөхөж байна хэмээн өгүүлсэн юм.
АНУ-ын шинжээчид 200 км-ийн зайд олон бай зэрэг устгах чадвартай S-300 болон түүний сайжруулсан хувилбар болох S-400 нь Оросын агаарын хүчний сул талыг нөхнө гэдгийг мөн хүлээн зөвшөөрч байгаа ажээ. Харин сүүлийн үед ОХУ нисэх онгоцуудаа сайжруулахаар чармайж байна.
Үүний үр дүн нь Су-27 сөнөөгчийн залгамжлагч Су-35, мөн Т-50 гэдэг тавдахь үеийн сөнөөгч ажээ. Руслан Пуховын хэлснээр тавдахь үеийн сөнөөгч үйлдвэрээс хараахан гараагүй байна. ОХУ, АНУ-ын цэрэг, зэвсгийн нийт хүчийг тоогоор харьцуулбал зарим талаар нэлээд ялгаатай байна. Жишээлбэл, ОХУ, АНУ-ын батлан хамгаалах салбарын төсөв хэтэрхий их зөрүүтэй байна.
АНУ батлан хамгаалах салбарт ОХУ-аас бараг 13 дахин их хөрөнгө зарцуулдаг ажээ. Мөн АНУ усан флотын хүчээр ОХУ-аас илүү байна. Харин ОХУ АНУ-аас олон танктай ажээ. Хоёр улсын цэрэг, зэвсгийн харьцуулалтыг доорх байдлаар харуулав.
- ОХУ АНУ Цэргийн тоо 1,520,000 1,366,000
- Зэвсгийн экспорт $ 6,197,000,000 $ 5,453,000,000
- Сөнөөгч нисэх онгоц 1,264 3,043
- Бөмбөгдөгч нисэх онгоц 195 171
- Агаараас дайрагч нисэх онгоц 1,267 1,185
- Хүний нөөц: 15-49 насны эрэгтэйчүүд 36,000,000 73,597,700
- Батлан хамгаалах төсөв $ 40,300,000,000 $ 518,100,000,000
- Фрегат хөлөг онгоц 10 30 Танк 21,000 16,000
Сэтгэгдэл байхгүй байна