• Эхлэл
  • Туркийн элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргалаа

Туркийн элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргалаа

2016/12/21

ОХУ-аас Турк улсад суугаа элчин сайд Андрей Карлов Туркийн цагдаагийн ажилтанд буудуулж, амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн.

Түүнийг уран зургийн үзэсгэлэн үзэж байх үед нь 22 настай Анкарагийн цагдаагийн ажилтан М.Айдинтас буудаж, амь насыг нь хөнөөсөн юм.

Хоёр орны дипломат харилцаанд сэв суулгах гэсэн хатгалаг хэмээн мэргэжилтнүүд дүгнэж буй уг хэргийн талаар Туркийн элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэл

"Энэхүү жигшүүрт халдлагыг зэмлэн буруушааж байна. Халдлага үйлдсэн этгээдийг устгасан. Энэ хэргийг нарийн шалгаж, Туркийн шударга ёсны шүүхээр цээрлүүлэх болно. Элчин сайд Карлов агсан хүнд хэцүү цаг үед Турк Улсад амжилттай ажиллаж байсан.

Хувийн зан чанар болоод мэргэжлийн ур чадвараараа төр засгийн өндөр хүндлэл хүлээсэн шилдэг дипломатч байсан. Түүнийг бид үргэлж дурсан санаж явах болно. Энэхүү халдлагаар Турк, Оросын найрамдалт харилцаанд толбо суулгахыг хүлээн зөвшөөрөхгүй.

Хүнд хэцүү үеийг туулж буй Оросын ард түмэн, Оросын төр засагт чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлье.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • хэхэ
    орос хулгайч нарыг бүгдийг ал
    2016 оны 12 сарын 22
Сонин хачин