• Эхлэл
  • Ц.Мөнх-Оргил Хятадаас уучлалт гуйж, Далай ламыг дахин урихгүй гэдгээ амлажээ

Ц.Мөнх-Оргил Хятадаас уучлалт гуйж, Далай ламыг дахин урихгүй гэдгээ амлажээ

2016/12/21

Монгол Улсын Гадаад Харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Далай ламын айлчлалтайгаар холбоотойгоор Хятад Улсын Засгийн газраас уучлалт гуйсан тухай “Global Times”-ийн хуудаснаа нийтлэгдсэнийг eagle.mn орчуулан хүргэсэн энэхүү мэдээлэл олны анхаарлыг татаж байна.  Одоогоор Гадаад харилцааны яам болон сайдын зүгээс энэ талаар албан ёсны ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

"Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил  Хятад улсад хандан Далай ламын айлчлалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлээд түүнийг дахин улс орондоо урихгүй тухай амлалт өглөө.

Далайн ламын айлчлал нь хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлж байгаа тухай Ц.Мөнх-Оргил дотоодын мэдээллийн хэрэгслүүддээ ярьжээ.

"Global Times"-ийн ойрын эх сурвалжаас авсан мэдээллээр дипломат уулзалтандаа Ц.Мөнх-Оргил Далай ламын айлчлалтай холбоотойгоор Хятадын Засгийн газраас уучлалт гуйжээ.

Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагааг сайжруулж, зөв замд нь оруулахын тулд хичээл зүтгэл гаргаж, “Нэг Хятад” бодлогыг дагаж мөрдөн, Төвдийг Хятадаас тусгаар бус гэдгийг хүлээн зөвшөөрөхөө мэдэгдсэн байна.

Далай лам энэ оны 11 дүгээр сард Монголд айлчлан олон мянган сүсэгтэн олонд сургаал номоо  айлдсан нь эдийн засгийн хүнд байдалд орж, хөрш орноосоо тусламж найдсан Монгол Улсын хувьд томоохон эрсдэл авчраад байна. Далай ламын айлчлалын тухайд цэвэр шашны зорилгоор ирснээс ямар ч улс төрийн агуулга байхгүй хэмээн мэдээлж байсан. Гэвч Далай лам айлчлалынхаа төгсгөлд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудад “Намайг эх нутагтаа урьсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танаа баярлалаа. Би Азиас зөвхөн Япон, Монгол хоёрт л очиж чаддаг” хэмээн ярьсан юм.

Уг айлчлалын дараа буюу 11 дүгээр сарын 18-ны өдөр Хятадын Гадаад Харилцааны яамнаас Монголын талд хандан хоёр талын хамтын ажиллагаа, ашиг сонирхлын үүднээс Далай ламыг дахин Монголд хөл тавихыг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн удаатай. Харин Монголын талаас Хятадыг Монгол Улсын хамгийн том худалдааны хамтрагч гээд хилээ хааснаар маш их хүн амын бөөгнөрөл, асуудлууд үүсэх тухай ярьсныг Al Jazeera телевиз өнгөрсөн сарын 10-нд мэдээлсэн юм.

Үүний зэрэгцээ сайд Ц.Мөнх-Оргил Хятадыг хоёр талын уулзалтуудыг цуцалснаас гадна ирэх онд хийх байсан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Хятад улс руу хийх айлчлал ч болох эсэх нь тодорхойгүй байгаа тухай Bloomberg мэдээлжээ.

14 дүгээр Далай лам бол Хятадын эсрэг салан тусгаарлагч, Төвдийг Хятадаас салган тусгаар тогтнолоо олох хүслийн дагуу урт хугацааны турш шашны нэр дор үйл ажиллагаа явуулж буй салан тусгаарлагч хэмээн Хятадын Гадаад харилцааны яамнаас мэдэгджээ"

Эх сурвалж: Global Times

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зөстэй Монгол
    Кинон дээр л ийм юм харж байсанаас өдий насандаа үзэн гэж бодсонгүй энэ бол ГУТАМШИГ арай ч дээ одоо энэ улс төрчид гэх юмнуудад итгэх арга алгаа .60сая малтай.хөрсөндөө асар их баялагтай .3 хан сая хүнтэй. нэг сая таванзуун мянган кв газартай.ийм байж өөдөн татаад аваад яавж болдгүй ээ. 5 хан жил хилээ хаагаад өвөг дээдсийн амьдарч байсан жаягаар амьдраад үзье л дээ яахав цэрэгт яаваад ирлээ гэж бодое,мах ,хүнсний ногоо,гурил, хөдсөн дээл урьд нь авсан хувцас,лаа,эмийн төрөл бүрийн ургамал,бариач домч,цэвэр ус,бүгд байх юм үхчихгүй байлгүй дээ аа өвөг дээдэс минь бууж өгөөгүй ирсэн байхад энэ цагт ингэх гэждээ,уучилаарай арга яадахдаа тэнэг юм бодож байн шүү.
    2016 оны 12 сарын 23
  • Зочин
    OMHII HUJAA MONH ORGIL
    2016 оны 12 сарын 23
  • 5454
    Мөнх-Оргилийн улс төрийн индэр ингээд дууслаа, МАН ч ялгаагүй нэр хүндээ үүрд алдлаа. Танай намыг бидний өвөг дээдэс дээд зэргээр үзэн ядаж байгаадаа.
    2016 оны 12 сарын 23
  • МөнхОргилийг үзэн ядагч
    Мөнх-Оргил чи муу хужаа. Буруугаа хүлээсэн мэдэгдэл хийгээд одоо байгаа албан тушаалаасаа огцор.огцор.огцор
    2016 оны 12 сарын 22
  • y
    bugs doloogch gej eniig l heleh bh MAN.iinhaa
    2016 оны 12 сарын 22
  • иргэн
    Мөнх-Оргил больъёооооооо
    2016 оны 12 сарын 22
  • иргэн
    юу вэ ???? Тусгаар тогтносон Монгол улс биз дээ. энэ мөнх-оргил юу яриад байна аа
    2016 оны 12 сарын 22
  • хэхэ
    мөнхоргил МОНГОЛЫГ хятадын нэг хэсэг болгочихлоо
    2016 оны 12 сарын 22
  • Зочин
    sain baina. gehdee bidend darmasala ochih zardal mungu uguuch. guij baina uguuch, dahin dahin gui. mungu uguuch. mungu uguuch, mungu uguuch, enetheg oroh mungu uguuch. oldohgui bol hyatadaas ol.
    2016 оны 12 сарын 22
Сонин хачин