• Эхлэл
  • Шүүх хурал:С.Оюуны хүсэлтийг хүлээн авсангүй

Шүүх хурал:С.Оюуны хүсэлтийг хүлээн авсангүй

2016/12/22

С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал өчигдөр /2016.12.21/ Цагдан хорих 461 дүгээр ангид 10.50 цагт эхэлж 18.00 цаг хүртэл үргэлжилсэн талаар бид мэдээлсэн. Өчигдрийн хурлын хувьд Улсын яллага яллах дүгнэлтийг уншиж сонсгон, шүүгдэгч нараас эхний мэдүүлгийг авсан гэсэн мэдээлэл гарсан билээ. Өнөөдрийн хурлаар яллагдагчдын мэдүүлгийг үргэлжлүүлэн сонсоно.

С.Оюун:Хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг маань хүлээж авахгүй байна

Өчигдрийн хувьд өмгөөлөгч шүүгдэгчдийн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн даралт ихэсч, бие муудсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээн аваагүй байна. Мөн С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн С.Оюун шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтээ удаа дараа холбогдох байгууллагуудад гаргасан ч хүлээн аваагүй гэж мэдэгдээд байгаа юм. Тэрээр энэ талаар УИХ-ын гишүүн асан С.Оюун хэлэхдээ “Хэргийг нээлттэй болгох хэрэгтэй. Мөн шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргаж, шаардлага хүргүүлсэн ч хүлээж авахгүй байгаа” гэжээ. Өмнө нь шүүх хуралд хохирогчоор С.Оюуныг оролцоно гэсэн мэдээлэл гарсан ч одоо байгаа мэдээллээр бол шүүх хуралд оролцоогүй хэвээр байна. Харин долоо хоногийн өмнө хойшлогдсон хурлын дараа яллагдагчдын ар гэрийнхэн шүүх хуралд оролцох хүсэлтээ илэрхийлсээр байгаа ч хариу өгөхгүй байгаа талаар гомдол илэрхийлсний дагуу ар гэрийнхнээс нэг, нэг хүнийг шүүх хуралд оролцуулж буй. Тэд өмнө нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хилс хэрэгт гүтгэгдэж байгаа гэж мэдэгдэж байсан.

Г.Энхбаяр:Зурагтаар л С.Зоригийг алагдлаа гэж сонссон хүмүүс шүү дээ, бид 

Тэгвэл өнөөдөр шүүгдэгч Б.Содномжаржаагийн эхнэр Б.Энхбаяр нөхрийг нь гүтгэж байгаа талаар хэвлэлийнхэнд ханджээ. Тэрээр:

-Ц.Амгаланбаатар хүн амины хэргээр шоронд ял эдэлж байхаасаа л миний нөхөр лүү байнга мессеж бичиж дарамталдаг байсан. Шоронд эргэж тойрсонгүй гэж өс санадаг байсан юм шиг байгаа юм. Байнга “Чамайг ална, эхнэр хүүхдийг чинь хэн ч биш болгож чадна шүү. Чамайг ямар ч аргаар хамаагүй ийм газар авчирна. Ямар байдгийг нь мэдээрэй” гэхчлэн мөнхийн мессеж бичиж дарамталдаг байсан. Тэр ч хэлсэн үгэндээ хүрэх шиг боллоо. Бид тухай бүрт нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, мессеж бүрийг нь хэвлээд цагдаад өгдөг байсан. Гэвч цагдаагийнхан шоронд байгаа хүн яав л гэж ерөөсөө тоогоогүй гэж ярьжээ. Ц.Амгаланбаатар нь Б.Содномдаржаагийн хамар хашааны хөрш байсан аж. Мөн Г.Энхбаяр

-Өнгөрсөн оны наймдугаар сарын 31-нд хүмүүс "Нөхрийг чинь машинтай баахан хүмүүс аваад явчихлаа" гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллага дээр очсон боловч олоогүй. Тав дахь өдөр нь хотод цагдан хорих төвд саатуулагдаж байгааг нь олж мэдсэн гэж ярьжээ.

Яг энэ өдөр тагнуулынхан гэрт нь болон хадам аавынд нь нэгжлэг хийжээ. Үүнээс өмнө тэдний гадаа байнга хар машин зогсох болсон. Энэ үед шоронд байсан Ц.Амгаланбаатар утсаар залгаж “Чи ОО орж байна уу, одоо л ажлаасаа ирж байгаа юм уу, юундаа хөшигний цаанаас гөлөлзөөд байгаа юм" гэх мэт хийсэн үйлдэл бүрийг нь нэг бүрчлэн хэлдэг байсан гэнэ.

-Б.Содномдаржааг хэрэг хийснийг хөдлөшгүй баримтаар тогтоосон гээд байгаа шүү дээ?

-Хутга мутга гэж юу байхав дээ. Өөрөө ч гэсэн энэ хэрэгт гүтгүүлж байна. Их гомдолтой байгаагаа хэлсэн.

-Ер нь хэрэг гардаг шөнө яг хаана байсан юм бол. Та мэдэх үү?

-Аав ээжтэйгээ хадлан дээр байсан. Тэгээд орой нь ирээд ээж будаатай цай хийгээд бид хэд телевизороо үзэж байтал мэдээгээр С.Зориг бусдын гарт амиа алдлаа гэх мэдээ гарч байсан шүү дээ. Тийм байтал л нөхрийг минь тэр хүнийг алсан гээд байх юм гэж ярьсан байна.

Үүнээс гадна хэргийн газраас олдсон үсний ДНК-гийн шинжилгээ яллагдагчдынхтай таарч байгаа гэсэн мэдээлэл гарсан. Гэвч зохих байгууллагаас үүнийг үгүйсгэсэн, нотолсон ямар нэгэн хариулт өгөөгүй байна. Хуралд гэрчээр Г.Чулуунбат, н.Давааням гэх хоёр хүн мөн онцгой байдлын хоёр шинжээч оролцож байгаа юм байна.

Шүүх хурлыг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцож байгаа юм.

Хурал өнөөдөр мөн 18.00 цаг хүртэл үргэлжлэх бололтой.

А.Ану

Нэмэлт мэдээлэл:15:00 цаг. Шүүх хуралдаан шүүгдэгчдийн мэдүүлгээр эхэлж, завсарлагагүй үргэлжилж байна. Яллагдагчид дөрвөн цаг гаруй мэдүүлгээ өгсний улсын яллагч, хохирогч, сэжигтний өмгөөлөгчид шүүгдэгчдэд асуулт тавьж, хариулт авч байна.

Холбоотой мэдээллийг дор дарж үзнэ үү 

Шүүх хурал маргааш үргэлжилнэ

С.Зоригийн үхэлтэй холбоотой хүн амины 10 хэрэг

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • зочин
    Нээлттэй хийх нь зөв.Тэгэхгүй бол нийтэд ойлгогдохгүй байна.
    2016 оны 12 сарын 26
  • nastan
    Elbegdorjiin hairuulsan jujig gedeg ni oilgomjtoi bna. hels hereg huleeh shig muuhai zuil baidaggui baih
    2016 оны 12 сарын 26
  • зочин
    хулгайч алуурчний үг ч үг биш дээ хонзон санасан хүнээсээ өшөө авах гэсэн гэнэн жүжиг юм шиг л санагдаад байна нөгөө батаа оюун хаачисан вэ ёстой шог юм даа
    2016 оны 12 сарын 26
  • Зочин
    ene uls turiin tom xeregt engiin negen ardiin xvvxdvvdiig
    2016 оны 12 сарын 25
  • zchin
    shorond orson olon jiliin yultai xvnii vgeer vg xiigeed gem zemgvi xvmvvsiig xelmegdelej boloxgvi biz dee ene uls turiin zohiomol xeregiin zolois bolgox gej dee
    2016 оны 12 сарын 25
  • huulich
    huniig gutgej boldogiin jisheeg manai tur daanch ichihgui hiij bna daa hoorhii neg ger buliig ingej alah gej turiin ner barisan aluurchid hezee neg odor ene laigaagaa nugelee uurne dee burhan gej bdag unen gej bgaa hoino ed nart nugeliig ni olj uuruulne gej naiddag turiin omnoos gej unshih durtai shudraga shuugchdee bitgii ene oligorhuudtai huivaldaachee tsaana chin neg ger bul huurhii bolno gedgiig medej bgaa biz dee
    2016 оны 12 сарын 25
  • Зочин
    Ганцхан эмэгтэйн үгэнд ямар их итгэж амаа ар дээр нь гартал цуурч байнаа,цаана чинь бүхэл бүтэн төрийн яам,хуульчид ажиллаж байна,юу юуны туханд хүрэлгүй нэг их сэтгэл алдарч х гаслах гангинах хэрнэггүй,албан ёсны шийдвэрийг тэвчээртэй хүлээлдээ.
    2016 оны 12 сарын 24
  • Зочин
    Аль эртнээс үс шүлэс гарын хээ цус зэргийг нь нууцаар авсан байж таарах гээд байна
    2016 оны 12 сарын 24
  • Зочин
    Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүсэн байна
    2016 оны 12 сарын 24
  • Зочин
    Зориудаар энэ хэрэги энэ хүмүүст тохох гэж бэлтгэн урдаас төлбөлөж бүх зүүлийг нотлох баримын хэмжээнд бүрдззсэн юм биш үү хэрэгийн газараас олдсэн нотлох баримт гэдэг нь ийм л зүүль байх гээд байна
    2016 оны 12 сарын 24
  • Шудрага үнэн ялаасай
    Арай ч дээ, гэртээ энэ мэдээллийг хараад сууж байсан хүн гэж бна ш дэ, манай шүүх, цагдаа, прокурор гэж яав даа...цаазын ялтай ялтны үгээр хэрэг шийддэг болоо юу...
    2016 оны 12 сарын 23
  • Зочин
    �?Ө�? ШҮҮ
    2016 оны 12 сарын 23
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 12 сарын 23
  • Zochin
    20 garan jiliin yal avsan neg yaltang ene uls turiin jujgiin gol durd togluulj bgaag ard tumen medej bgaa sh dee enend hen itgeh yum be ard tumnee denduu basamjilj doog tohuu hiih yum daa
    2016 оны 12 сарын 23
  • Зочин
    Gem zemgui humuusiig gutgeed baigaa ym bish uu.
    2016 оны 12 сарын 23
  • zochin
    Gem zemgui humuusiig gutgeed baigaa ym bish uu.
    2016 оны 12 сарын 23
  • Зочин
    БОЛЬЁ ОО
    2016 оны 12 сарын 23
  • Зочин
    Huuli guil bolson zevuun tsagt bid amidarch bna ene shuuh hural bol ulstoriin zohiomol jujig shuu dee
    2016 оны 12 сарын 23
  • зочин
    хужаа элбэгээ манж батүүл тарвага баабар 3-н өмнөөс ямар ч гэмгүй залуус хэлмэгдлээдээ хөөрхий
    2016 оны 12 сарын 23
  • Зочин
    �?�?�?ЬЁ �?�?
    2016 оны 12 сарын 22
  • Зочин
    БОЛЬЁ ОО
    2016 оны 12 сарын 22
Сонин хачин