• Эхлэл
  • Төрийн ордныг буулгах эсэх асуудлаар чиглэл өглөө

Төрийн ордныг буулгах эсэх асуудлаар чиглэл өглөө

2017/01/18

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Төрийн ордны барилгын өнөөгийн төлөв байдлын дүгнэлт, чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангах зарим арга хэмжээний талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын мэдээллийг сонслоо.

Төрийн ордны барилгыг 1947 онд барьж эхэлсэн бөгөөд 1951 онд ашиглалтад оруулсан. Өнөөг хүртэлх хугацаанд хэд, хэдэн удаагийн засварт орсон. Гэвч газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байгаа, мөн барилгын үндсэн тулгуур баганууд муудсан зэрэг нь аюулгүй байдлыг хангах боломжгүй болж ирж буй аж. Тиймээс Төрийн ордны барилгыг үе шаттайгаар буулгаж, дахин засварлах шаардлагатай гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд гаргажээ. Тухайлбал, Барилга хот байгуулалтын яамны гаргасан урьдчилсан тооцоогоор Төрийн ордны барилгын 1951, 1961 онд ашиглалтад орсон хэсгийг буулгаж, дахин барихад ойролцоогоор 38.8 тэрбум төгрөг, 1981 онд баригдсан хэсгийг хүчитгэн засварлахад 3.6 тэрбум төгрөг шаардах аж.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Засгийн газарт хандан чиглэл өглөө. Үүнд Төрийн ордныг хэсэгчлэн буулгаж, барихад хэдий хэмжээний хөрөнгө шаардах. Мөн барилгыг буулгаж, барих хугацаанд хаана ажил үүргээ гүйцэтгэх вэ зэрэг асуудлыг нарийн судалж, дахин асуудлаа байнгын хороонд оруулж ирэх даалгавар өглөө.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    agaar neg
    2017 оны 02 сарын 03
  • Зочин
    hotiig hesegchlen tolovloh
    2017 оны 02 сарын 03