• Эхлэл
  • Ц.Элбэгдорж: Надад монголын хууль, төрийн эсрэг хийсэн буруу зүйл байхгүй

Ц.Элбэгдорж: Надад монголын хууль, төрийн эсрэг хийсэн буруу зүйл байхгүй

2019/11/17

Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Таван толгойн орд газрыг Хятадын компанид 100 хилийн хугацаатай үнэгүй өгөх гэж байсан гэх хэрэгт буруутган шалгаж байгаа. Түүнийг прокурорын байгууллагаас дуудаж, гэрчийн мэдүүлэг авахаар болсон. Харин Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэд хоногийн өмнө хил давсан зугтсан хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж байсан.

Тэгвэл өнөөдөр /2019.11.17/ Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсаараа дамжуулж, хил давсан шалтгаанаа тайлбарлав.

Тэрбээр "Сайн байна уу. Та бүхний амгаланг айлтгая. Ажил ихтэй явж байна. Би олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу хэд хэдэн хуралд оролцоод явж байна. Энэ хооронд хуулийн байгууллага надаас асууж, тодруулах зүйл гарсан юм шиг байгаа юм. Зарим нь намайг оргоод зугтаад явсан мэт сэтгэгдэл төрүүлэхээр оролдож буй бололтой. Би зугтаад хаачих вэ дээ, төрийн хамгаалалт нь дагаад явж байгаа. Намайг дуудсан хуулийн байгууллагад энд оролцоод явж байгаа хурлынхаа урилга, хөтөлбөр мэдээллийг өгсөн. Би хууль сахиулагчдын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй ханддаг. Монгол Улсын хууль бол миний хувьд дээд хүч юм. Зарим хүний кино, зохиолдоо амилуулах гээд байгаа шиг надад Монголын хууль, Монголын төрийн эсрэг хийсэн буруу зүйл байхгүй ээ. Заавал оролцох шаардлагатай, төлөвлөгөөнд тусгагдсан Олон улсын хурлуудад оролцчихоод, удахгүй хурдан очно. Баяртай" гэжээ.

Бичлэгийг үзэх бол ЭНД дарна уу.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин