• Эхлэл
  • Дундговийнхон Б.Амарсанааг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ

Дундговийнхон Б.Амарсанааг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ

2020/03/06

Дундговийн МАН -ын хорооны гишүүд, дэмжигчид   МАН- ын дарга, МУ-ын Ерөнхий сайдад хандлаа

Ерөнхийлөгчийн сонгуулийн шадар туслах, ухуулагч нарын цалинг олгоогүй даргаа дэмжихгүй гэдгээ Дундговьчууд илэрхийлж байна.

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд  Дундговь аймгийн  15 сумын намын хорооны дарга нар нь хандаж хүсэлт хүргүүлжээ.

Тэд албан бичигтээ УИХ-ын 2020 оны сонгууль товлогдон зарлагдсантай холбоотойгоор орон нутагт намын анхан шатны байгууллагыг бэхжүүлэх, сонгуулийн мөрийн хөтөлбөр биелүүлэхэд УИХ, Засгийн газраас онцгой анхаарч Дундговь аймагт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил эрс нэмэгдсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн байна.

Гэхдээ  сайны хажуугаар саар гэгчээр  сонгууль болохоор аймаг, орон нутгаа санадаг. Намын  Удирдах зөвлөлийн шийдвэр гэсэн нэрээр халхалж гишүүд, дэмжигчидээ хууран мэхэлдэг зарим нөхдийг  УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг хүссэн байна. Тухайлбал Чагдаржав сангийн тэргүүн Б.Амарсанаа нь Дундговь аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байхдаа хоёр удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж,  ялагдал хүлээсэн.  Ялагдалын шалтгаанаа өөрөөсөө биш намын гишүүд, сумдын дарга нарт тохож,  Дундговь аймгийн Засаг дарга болно хэмээн хуйвалдаж,  АН-ын нөхөдтэй сүлбэлдэн,  МАН -ын нэр хүндийг орон нутагт унагаж байсан төдийгүй 2017 оны Монгол  Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардалд намаас хувиарласан мөнгийг шадар туслах ухуулагч, сурталчлагч нарт огт олгоогүй өдий хүртэл явсан болно.

Б.Амарсанаа нь аймгийн  намын хороог удирдаж байхдаа  2015 оноос хойш намын бага хурал, 2016 оны сонгуулийн дараа аймгийн намын хорооны хурал товлон зарлаагүй, намын төв аппаратын байр, цахилгаан, дулааны төлбөрийг төлөөгүй төдийгүй  албан хаагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг ч удаан хугацаагаар  төлөлт хийгээгүй  ирсэн юм.

Тэрээр намын гишүүд, дэмжигдэд худал мэдээлэл удаа дараа өгч, зөвхөн өөрийгөө хаацайлсан үйл ажиллагаа явуулсан болно.

Иймд Б. Амарсанааг Дундговь аймгийн намын хорооны даргаас  чөлөөлүүлэх хүсэлтийг  журмын нөхдийн  зүгээс  МАН- ын дарга  У.Хүрэлсүх танд хүргүүлсэн билээ. Түүнчлэн   УИХ -ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх нь зөв хэмээн үзэж байгаагаа  ч уламжилж байна. Шаардлагатай материал, санхүүгийн тооцоо баримтыг хавсаргав гэсэн агуулгатай албан бичгийг Монгол Улсын Ерөнхий сайд  У.Хүрэлсүхэд  Дундговь аймгийн  МАН-ын хороо болон  15 сумын намын дарга нарын гарын үсэг зуруулан ирүүлжээ. Дундговийн МАН-ын хорооны гишүүд, дэмжигчид МАН-ын дарга, МУ-ын Ерөнхий сайдад хандлаа

Ерөнхийлөгчийн сонгуулийн шадар туслах, ухуулагч нарын цалинг олгоогүй даргаа дэмжихгүй гэдгээ Дундговьчууд илэрхийлж байна.

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд  Дундговь аймгийн 15 сумын намын хорооны дарга нар нь хандаж хүсэлт хүргүүлжээ.

Тэд албан бичигтээ УИХ-ын 2020 оны сонгууль товлогдон зарлагдсантай холбоотойгоор орон нутагт намын анхан шатны байгууллагыг бэхжүүлэх, сонгуулийн мөрийн хөтөлбөр биелүүлэхэд УИХ, Засгийн газраас онцгой анхаарч  Дундговь аймагт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил эрс нэмэгдсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн байна.

Гэхдээ  сайны хажуугаар саар гэгчээр  сонгууль болохоор аймаг, орон нутгаа санадаг. Намын Удирдах зөвлөлийн шийдвэр гэсэн нэрээр халхалж гишүүд, дэмжигчидээ хууран мэхэлдэг зарим нөхдийг УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг хүссэн байна. Тухайлбал Чагдаржав сангийн тэргүүн Б.Амарсанаа нь Дундговь аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байхдаа хоёр удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, ялагдал хүлээсэн. Ялагдалын шалтгаанаа өөрөөсөө биш намын гишүүд, сумдын дарга нарт тохож, Дундговь аймгийн Засаг дарга болно хэмээн хуйвалдаж, АН-ын нөхөдтэй сүлбэлдэн, МАН -ын нэр хүндийг орон нутагт унагаж байсан төдийгүй 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардалд намаас хувиарласан мөнгийг шадар туслах ухуулагч, сурталчлагч нарт огт олгоогүй өдий хүртэл явсан болно.

Б.Амарсанаа нь аймгийн  намын хороог удирдаж байхдаа  2015 оноос хойш намын бага хурал, 2016 оны сонгуулийн дараа аймгийн намын хорооны хурал товлон зарлаагүй, намын төв аппаратын байр, цахилгаан, дулааны төлбөрийг төлөөгүй төдийгүй  албан хаагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг ч удаан хугацаагаар  төлөлт хийгээгүй  ирсэн юм.

Тэрээр намын гишүүд, дэмжигчдэд худал мэдээлэл удаа дараа өгч, зөвхөн өөрийгөө хаацайлсан үйл ажиллагаа явуулсан болно.

Иймд Б. Амарсанааг Дундговь аймгийн намын хорооны даргаас  чөлөөлүүлэх хүсэлтийг  журмын нөхдийн  зүгээс  МАН-ын дарга  У.Хүрэлсүх танд хүргүүлсэн билээ. Түүнчлэн УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх нь зөв хэмээн үзэж байгаагаа  ч уламжилж байна. Шаардлагатай  материал, санхүүгийн тооцоо баримтыг хавсаргав гэсэн агуулгатай албан бичгийг Монгол Улсын Ерөнхий сайд  У. Хүрэлсүхэд  Дундговь аймгийн  МАН-ын хороо болон  15 сумын намын дарга нар гарын үсэг зуран ирүүлжээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин