• Эхлэл
  • “Тавантолгой төмөр зам”-ын захирал Н.Удаанжаргал хүн зодож, бүлэглэн танхайрчээ

“Тавантолгой төмөр зам”-ын захирал Н.Удаанжаргал хүн зодож, бүлэглэн танхайрчээ

2020/03/16

"МАН-яак"-ын залуу халаа, “шилэгдсэн” кадр, хурган дарга нарын хүн амь, зодоон цохион, танхай, хүчингийн хэргийн түүх дахин нэгээр нэмэгдэж байна. Энэ удаад “МАН-яак”-ын бас нэг “томоотой” гишүүн “Тавантолгой төмөр зам” ХК-ийн захирал Н.Удаанжаргал гэгчийн бусдын аминд халдахыг завдсан хэрэг ил болж байна. Уг хэрэг шинэ жилийн баярын өмнө болсон ч хачирхалтайгаар дарагдаж явсаар одоо мэдэгдэж эхэлж байгаа аж.

Сонирхолтой нь хохирогч нь АН-ын ҮБХ-ны гишүүн, Сэлэнгэд нэр дэвших магадлалтай гэгдэж байгаа. Ийн эсрэг намынхаа хүнийг бодлоготойгоор гөвшиж орхисон нь яалт ч үгүй шуугиан болох учраас Г.Удаанжаргал аль болох дарж өнгөрөөхийг бодсон бололтой. Харамсалтай нь, Н.Удаанжаргал “босс” эсрэг намынхаа Ганхөлөг хэмээх залууг ганцаараа биш Тавантолгойн ордод лиценз эзэмшдэг “Өсөх-Зоос” ХХК-ийн дэд захирал Б.Бумцэнд, Ц.Тулга нартай нийлж бүлэглэн зэрлэгээр зодсон нь түүний амь насанд ч хүрч болохоор байсныг гэрчүүд хэлж байна. Харанхуй булан руу чирч аваачин зодож байхад нь Ганхөлөг тэднээс мултарч олон хүнтэй газарт зугатаж очсоноор энэ хэрэг хүний амь хохиролгүйгээр өнгөрч, аз болоход...

Дээр нь илт өдөж хоргоогоод зодоон, цохион дэгдээж, сөрөг намынхныгаа “намнах” гэсэн нь тодорхой байсан учир Ганхөлөг эсэргүүцэж ганц ч хөдөлгөөн хийгээгүй юм байна. Учир нь үйл явдлыг Н.Удаанжаргалыг дагаж явсан нэг залуу бичлэг хийн хувьдаа баримтжуулж байж. Мэдээж хэрэг зодооны бичлэг дээр Ганхөлөг гар далайсан хэсэг байх л юм бол Удаанжаргалтангууд сошиалаар “дэлбэртэл” шуугиан дэгдээх байсан байлгүй. Өөрсдийнх нь утсаараа бичсэн бичлэг болон хэрэг болсон Сөүл рестораны камерын бичлэг дээр ч тийм зүйл байхгүй учраас Сөүл рестораны эзэн найз Д.Өнөрболороороо дамжуулан рестораны бичлэгийг ч устгуулаад амжжээ.

Ийм нэгэн “жижигхэн” гэмээр зодооны хэргийг цагдаагийнхан шалгаж, эдүгээ прокурор хянаж буй. Жижигхэн гэхийн учир нь Ерөнхий сайд нь У.Хүрэлсүх, хэнийг ч болов шанаадаж, Махбал нь өрөөндөө согтуурхан, хүн зодож аминд нь хүрч, аймгийн засаг нь өрөөндөө архидаснаас залуухан эмэгтэй, ээж хүн нас барсан, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр цэнгээний газар бусадтай зодолдсон гээд энэ намын цөөнгүй гишүүд зодооны хэрэгт холбогддог, түүнийгээ ч огт тоодоггүй, хариуцлага тооцдоггүй МАН-ын хувьд энэ тийм том асуудал биш, угаасаа л зодоонч МАН-яак гэдэг нэрэндээ дасал болчихоод байгаа.

Харин ёс зүйтэй, боловсролтой, жирийн хүмүүжилтэй хүмүүсийн хувьд энэ том асуудал мөн. Ингэж захын залуучуудыг зодож, нүдээд явдаг хүмүүсийг төрийн бүх албанаас зайлуулж хариуцлага тооцох нь зөв юм. Харамсалтай нь МАН-ын хувьд жирийн л хэвшил болж дээ.

Тэгэхээр одоо Н.Удаанжаргал

Шанааддаг Хүрэлсүх,

Согтуурхаж хүний аминд хүрдэг Махбал нарынхаа араас урагшаа л юм биз дээ.

А.Ану


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (1)

  • haha
    ehleed biyeeree zodno daraa n munguuruu zodno
    2020 оны 03 сарын 16
Сонин хачин