• Эхлэл
  • Мексикийн цагаачдыг АНУ шууд буцаана

Мексикийн цагаачдыг АНУ шууд буцаана

2020/03/19

Шинэ төрлийн коронавирусийн халдвар тархаж байгаатай холбогдуулаад АНУ-ын засаг захиргаа хууль бусаар хил даван орж ирж байгаа Мексикийн цагаачдыг саатуулалгүйгээр шууд нутагт нь буцаана гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас энэ сарын 17-нд мэдэгдсэнийг The New York Times хэвлэл дамжуулжээ.

Энэ нь хил орчмын саатуулах газар, шоронгуудад болон харуул хамгаалалтын ажилтнуудад вирусийн халдвар тархахаас сэргийлнэ гэж үзэж байгаа юм байна. Тамгын газрын мэдээлснээр энэ талаар албан даалгавар, мэдэгдлийг Ерөнхийлөгч тун ойрын үед хилийн албаныханд өгөх гэнэ. Шинэ төрлийн коронавирусийн халдвар өнөөдөр АНУ-ын бүх мужид тархаад нийт өвчлөгсөдийн тоо 6470 болсноос 110 нь нас барж, харин 106 нь эдгэрэн эмнэлгээс гараад байгаа юм. 

ЭХ СУРВАЛЖ:ATIME.MN


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин