• Эхлэл
  • С.Чинзориг: НДШ-ын чөлөөлөлт ирэх долоо хоногоос хэрэгжинэ

С.Чинзориг: НДШ-ын чөлөөлөлт ирэх долоо хоногоос хэрэгжинэ

2020/04/17

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж шийдвэрүүдээ танилцууллаа. Энэ үеэр ХНХ-ын сайд С.Чинзориг шийдвэрийг танилцуулав.

Сайд С.Чинзориг "Цар тахлын үед УИХ-аас эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд үйл ажиллагаа нь доголдсон ААН-ийг дэмжих журам батлагдлаа. Журманд нийгмийн даатгалын шимтгэлийг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл чөлөөлөх, дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-н хүртэл хувийн хэвшлийн ААН-үүдэд 200 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн.

Борлуулалтын орлого нь буурсан боловч ажлын байраа хадгалж үлдсэн ААН, байгууллагыг НДШ-ээс чөлөөлөх тухай хууль УИХ-аар батлагдсан.

Мөн ТББ-ууд хөнгөлөлт чөлөөлөлтөд хамаарна.

Үүнд:

  • Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн оролцоотой ААН-үүд хамаарахгүй.

  • Хувиараа хөдөлмөр эрхлэгчид мөн НДШ-ын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамаарна.

  • Өмчийн хэлбэр үл хамааран бүх их, дээд сургуульд хамаарна.

Ажилтан болон ажил олгогчийн НДШ-ийг зургаан сарын хугацаанд төлснөөр тооцож, бичилт хийнэ. УОК, Аймаг, нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, орлого 50 хувиар буурсан ААН-ийн ажилтнуудад 200 мянган төгрөг гурван сарын хугацаанд олгоно.

Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийн хөнгөлөлт чөлөөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөгөөр тооцож, зургаан сараар хариуцан төлнө. Үүнээс дээш төлөх бол иргэн өөрөө хариуцаж, зөрүүг төлнө. НДШ-ийн өртэй ч хуулийн заалтыг хангаж байгаа ААН-үүд зургаан сарын энэ хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдана.

Нийгмийн даатгалд өртэй бол хүү, алданги тооцохгүй байхаар шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1.1 сая албан хаагчид байгаагийн 70 орчим хувь нь энэ хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдана" гэв.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин