• Эхлэл
  • Э.Бат-Үүл шүүх хуралдааныг нээлттэй явуулахыг хүслээ

Э.Бат-Үүл шүүх хуралдааныг нээлттэй явуулахыг хүслээ

2020/04/21

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нарын 10 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр өглөө Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, хэргийн нэг оролцогчийн өмгөөлөгч ирээгүй, мөн өмнөх хуралдаанаас гэрчийн мэдүүлэг авахаар дуудсан зарим гэрч нар ирээгүй шалтгаанаар хойшиллоо. Шүүх хуралдааныг шүүгчдэгчдийн өмгөөлөгч нарын саналыг харгалзан тавдугаар сарын 13-ны 10.00 цагт товлов. Өмнө нь мөн шүүх хурал дөрөвдүгээр сарын 6-нд товлогдож хойшилж байсан юм

Мөн шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс шүүх хуралдааны танхимд хэргийн оролцогч өмгөөлөгч нийлсэн 20 гаруй хүн, дээр нь нээлттэй шүүх хуралдаанд ажиглагчаар оролох хүсэлтэй иргэдийг оролцуулахад багтаамж хүрэлцэхгүй байгаа тул дараачийн шүүх хуралдааныг өөр танхимд явуулах санал гаргасныг Шүүхийн тамгын газарт уламжлахаар болов. Шүүх хуралдааны  танхимд ажиглагчаар оролцох хүсэлтэй хүмүүс багтахгүй үүдний танхимд ч хүмүүс дэлгэцээр шүүх хурлын явцыг сонирхож байлаа. 

Шүүх хуралдаан хаасны дараа Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Э.Бат-Үүл:

-Миний хувьд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлгүй, аль болох нь асуудлаа түргэн шийдэж, үнэн мөнөө олмоор байна. Гэвч хуульд заасан үндэслэл шаардлагын дагуу шүүх бүрэлдэх хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргалаа.

Миний хувьд шүүх хуралдааныг нээлттэй явуулах нэг л шаардлага тавьж байгаа. Яагаад гэвэл энэ хэргийг шалгах явцад АТГ, прокурорын зүгээс байж боломгүй хууль зөрчсөн ажиллагаа явуулсан. Намайг хэрэгт унагахын тулд ямар ч гэм зэмгүй 10 хүнийг энэ хэрэгт татсан. Гэм зэмгүй хүнийг хэрэгт татаж оруулж ирээд, хүчээр өөрсдийнх нь эсрэг мэдүүлэг өгүүлээд, түүн дээрээ тулгуурлаж яллах дүгнэлт үйлдээд явж байгаа. Яг 1937 оны хэлмэгдүүлэлтийг өнөөдөр явуулж байна. Тиймээс энэ хэргийн үнэн зөвийг олохын тулд шүүх хуралдааныг нээлттэй явуулах ёстой.

-Таныг хэрэгт унагах ямар шаардлага байсан юм бэ? 

-2016 оны оны сонгуулийн дараа, намайг хотын даргын ажлаа өгөхтэй зэрэгцээд энэ хэргийг эхлүүлсэн шүү дээ. Тэр үед намайг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээс болж энэ бүх дайралт эхэлсэн. Тэр үед хотын захиргаа гэр хорооллын барилгажилт тавьсан, санхүүжүүлэхээр төсөвлөсөн бүх мөнгийг буцааж татаад, барилгажилтын ажлыг санхүүжилтгүй зогсоосон. Эрх баригч нам иргэдийн газрыг хямд үнээр авч, өөрсдөө дээр нь барилга барьж, ашиг хийхийн тулд гэр хорооллын барилгажилтыг зогсоосон. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин