УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж буй бие даагчдыг танилцуулж байна.
Монголын Үндэсний аудитын газарт бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 24:00 цаг хүртэл хүлээн авсан бөгөөд нийт 208 иргэн мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн байна.
Өмнө олон нийтэд таамаглал дэвшүүлж байсан болон өөрсдөө албан ёсоор мэдэгдсэнээр УИХ-ын гишүүн С.Жавхлан, Н.Номтойбаяр, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, С.Баярцогт, Хотын дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн асан Г. Уянга, Элчин сайд асан Б.Дэлгэрмаа, Байгаль орчны сайд асан Л.Гансүх, НИТХ-ын төлөөлөгч, хотын дарга С.Амарсайхантай өрсөлдөж байсан С.Мөнхчулуун, гаалийн гэгддэг Г.Адьшаа, “Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболд, яруу найрагч Ц.Хулан, дуучин Т.Бат-Оргил Экскюлизв үйлдвэрийн захирал Г.Майцэцэг, дуучин Нара, тэмцэгч гэгддэг Л.Өнөрчимэг нар нэр дэвшжээ.
Сэтгэгдэл (1)