• Эхлэл
  • Б.Ариунболд:800 мянган хүүхдийг ялгаварлаж байгаа УИХ-ыг яах вэ?  

Б.Ариунболд:800 мянган хүүхдийг ялгаварлаж байгаа УИХ-ыг яах вэ?  

2020/05/01

Эрх баригчдын намын хувьд байнга л нэрийг нь барьж шилний цаанаас чихэр долоолгодог сайхан үлгэрүүдийн нэг нь “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаа. Нэг хэсэг сургалтын төлбөрт болгон гэж шоудаж, эсвэл ахмад, настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлэн мөнгөн бэлэг болгоно гэдэг “Эрдэнэс Тавантолгой”-н гэх 1072 хувьцаа өнөөдөр ч хийсэн юмгүй олон гишүүний өмнөө барих хоосон цаастай чихэр болж байна. Мэдээж хэрэг иргэддээ үр шимээ өгч байвал баярлахаас өөр яах вэ? Харамсалтай нь8 хэцүү үед “хойд захын хар овоохой”, сонгуулийн үед сонгогчдодоо барих бэлэг болдог хувьцаа өдгөөгийн УИХ-ын гишүүдийн ялгаварлан гадуурхлын бас нэгэн жишээ болж байна гэж үзэж буйгаа ИТХ-ын төлөөлөгч асан Бямбын Ариунболд илэрхийллээ. Тэрээр энэ удаад хувьцаа авах боломжгүй болоод байгаа 800 мянган хүүхдийг өдгөөгийн төрийн түшээд хайхрахгүй байна шүүмжиллээ.  

Одоогийн хууль журмаар бол 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн иргэд л хувьцаа эзэмших эрхтэй. Энэ дагуу өнөөдрийн 0-8 насны хүүхдүүд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаанаас хүртэх боломжгүй. Энэ нь Монголын 3,3 иргэний 800 мянга нь гээд бод доо.

Монгол Улсын иргэн бүр тэгш эрхтэй байх ёстой Үндсэн хуулиндаа заасан атал ийнхүү 800 мянган иргэнээ алагчилж байгаа нь өдгөөгийн УИХ-ын гишүүдийн ялгаварлан гадуурхалтын илэрхийлэл. Тэдэнд сэтгэл байвал 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдийн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмших эрхийг УИХ нээх боломж вий гэж Б.Ариунболд илэрхийллээ.

А.АНУ

Холбоотой мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин