• Эхлэл
  • М.Энхсайханы шүүх хурал үргэлжилж байна

М.Энхсайханы шүүх хурал үргэлжилж байна

2020/05/06

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг шүүх хурал өчигдөр Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Өчигдөр эхэлсэн түүний шүүх хурал өнөөдөр үргэлжилж байна.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд өчигдөр шүүгдэгчийн мэдүүлгийг сонссон. Өнөөдөр нотлох баримт шалгаж дүгнэх ажиллагаа үргэлжилж байна.  

Нэмэлт мэдээлэл:2020.05.06-ны 18:00 цаг: Шүүх хуралдааныг маргааш өглөө 09.00 цагаас үргэлжлүүлэхээр болсон байна. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин