• Эхлэл
  • Б.Ариунболд: Ардчиллаа доош нь хийж, намаа муулахгүй

Б.Ариунболд: Ардчиллаа доош нь хийж, намаа муулахгүй

2020/05/19

УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчид өнгөрсөн бямба гарагт тодорлоо. Нэр дэвшүүлэх үйл явц МАН, АН хоёр намын хувьд халуухан, ширүүхэн өрнөжээ.

60 чавганц уралдахад нэг нь түрүүлдэг гэдэгчлэн энэ хоёр намын хувьд дор хаяж 200 гаруй горилогчийн дундаас 76 хүнийг сугалан авч нэр дэвших эрх олгохын тулд УИХ-ын сонгуулиас ч илүү алаан болсон аж. Уг нь зарчим, үнэт зүйл, дүрэм журмаа баримталж нэр дэвшигчдэд тавих шалгуур, босгоо тогтоосон тохиолдолд УИХ-д нэр дэвшигчдээ тодруулах нь тийм ч асуудал биш.

Гэтэл намууд тэгсэнгүй. Улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн ашиг сонирхлын үүднээс УИХ-д нэр дэвшигчдээ хайрцаглан багцлан тодруулсан байна. Тухайлбал, АН-ын хувьд олны дэмжлэг хүлээсэн мэдлэг, чадвар, туршлагатай, тулхтай олон хүндээ нэр дэвших эрх олгосонгүй. БШУ-ы сайд асан Л.Гантөмөр, ИТХ-ын төлөөлөгч М.Тулгат зэрэг олон хүнийг дурдаж болно.

Энэ талаар Нийслэлийн Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр горилж байсан НИТХ-ын төлөөлөгч асан Б.Ариунболд өөрийн цахим хуудсандаа байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр “Уучлаарай, муухай юм боллоо. Ардчиллын төлөө 30 жил зүтгэлээ. Хан-Уулдаа 27 жил улс төр хийлээ. ХУД-ийн АН-ын дарга, Нийслэлийн төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга байлаа. УИХ-д 2000 онд дэвшиж 2012 онд жагсаалтад орж байв. 2020 онд нэр дэвшихээр шийдэж дүүрэгтээ, тойргоо тордон ажиллалаа. Энд хэдэн төгрөг зарцуулснаа ярихгүй ээ. Хэдэн хүнд хүрснээ хэлье. 35,000 хүнд. Ардчилалд хайртай мянга мянган найз, маш олон хүний итгэлийг олжээ. Хан-Уулын мянга мянган иргэд, Ардчилсан нам, МоАХ-ны олон зуун гишүүн холбогдож байна. Хан-Уулын унаган оршин суугч намайг өдий хүртэл дэмжиж байдаг Та нартаа баярлалаа. Асуудал дуусаагүй ээ. Би амьдарч байна, амьдарсаар байх болно. Би хэн нэгнээс гуйхгүй, авлига шагнал өгөхгүй. Ардчиллаа доош нь хийхгүй. Ардчилсан намаа муулахгүй. Гэхдээ одоо бол зүгээр орхихгүй ээ” гэжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин