• Эхлэл
  • ОХУ-аас 500 оюутнаа татан авна

ОХУ-аас 500 оюутнаа татан авна

2020/05/25

Улсын Онцгой комиссын Шуурхай штаб гадаад улсад байгаа иргэдээ эх орондоо татах ажиллагааг шат дараалалтай зохион байгуулж байна. Энэ дагуу ОХУ-аас энэ долоо хоногт нийт 500 оюутан татан авна. Тодруулбал, ОХУ-ын Европ тивийн хэсэг дэх хотуудын иргэд, оюутнуудыг Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай захиалгат нислэгээр өнөөдөр /2020.05.25/ татан авах бол Уралын нуруу дагуух, Баруун Сибирийн хотуудын иргэд, оюутнуудыг Хиагт-Алтанбулагийн хилийн боомтоор тавдугаар сарын 26,27-ны өдрүүдэд хэсэгчлэн хүлээн авахаар холбогдох яам, байгууллагууд хамтран ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар ОХУ-ын хэмжээнд эх орондоо буцах хүсэлт гаргасан 1000 орчим монголчууд байгаа бөгөөд энэ удаагийн татан авалтаар тэдний 50 орчим хувь нь эх нутагтаа ирэх юм.

Монгол Улсад нэгдүгээр сарын 26-наас хойш 8000 гаруй иргэнийг гадаад улсаас татан авсан бөгөөд 15 удаагийн агаарын тээврийн татан авалтаар 3000 гаруй хүн, төмөр зам, бусад хилээр орж ирсэн 5007 хүн байна. Сүүлийн долоо хоногийн байдлаар ОХУ-аас агаарын хөлөг болон Алтанбулаг боомт, Турк, Энэтхэгээс нийтдээ 1070 хүнийг татан авчирсан. Өнөөдрийн байдлаар 46 улсаас 10 мянга 761 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлээд байгаа ажээ.


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин